solongonews
Өвөр Монголын үр тарианы ургац 38.4 тэрбум килограммыг давжээ
2021-12-20 16:47
Өвөр Монголын үр тарианы ургац 38.4 тэрбум килограммыг давжээ.

Улсын тоо бүртгэлийн товчоо 12-р сарын 06-ны өдөр нийтлэхдээ "Энэ жил Өвөр Монголын үр тарианы ургац 38.403 тэрбум килограммд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.763 тэрбум килограммаар нэмэгдэж, түүхийн шинэ тэмдэглэлийг дахин бүтээж улсдаа зургаадугаарт орлоо. Өвөр Монголын үр тарианы уналт 4 жил дараалан 70 тэрбум жинг давж, үр тарианы уналт 13.18 хувийг эзэлж, нэмэгдлийн хэмжээгээр улсын хэмжээнд 4-рт оржээ. Тариачдад ашиг хүртээх олон төрлийн төрийн бодлогыг хэрэгжүүлж, энэ жил тариан газрыг хамгаалах, эрдэнэ шиш, буурцаг, төмс үйлдвэрлэх, тариалангийн машин худалдан авах, тариан газрыг ээлжлэн тариалах, үр тариа тариалах тариачдад 16.86 тэрбум юаниар нэг удаагийн нөхвөр олгож, “тариалан ба үр тариаг чухалчлах” төрийн бодлогыг хэрэгжүүлжээ.

Тариачдын даатгалд хамрагдахыг идэвхтэй дэмжиж, төрийн бодлогын чанартай даатгалд хамрагдсан талбай 5453 мянган га-д хүрч, үр тариа тариалахаас эмээдэг байсныг үр дүнтэй бууруулж, тариачид үр тариа тариалах идэвхийг нэмэгдүүлж чаджээ.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл