solongonews
Путин Орос Хятадын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлжээ
2020-12-18 21:22
Путин Орос, Хятадын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлжээ

17-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин жил тутмын хэвлэлийн хуралд Орос, Хятадын харилцааны хөгжлийг  өндрөөр  үнэлжээ. Тэрээр хоёр орон олон салбарт хамтын ашиг сонирхолтой,  хоёр орны удирдагч харилцан итгэлцсэн, ажил хэрэгч харилцааг хадгалсаар ирсэн бөгөөд хоёр талын бүх түвшний харилцаа тогтвортой хөгжиж байна гэжээ. 

Цар тахлын нөлөөллийн улмаас тухайн өдөр Путин Москвагийн захад байрлах өргөөндөө цахим хэлбэрээр сэтгүүлчтэй санал бодлоо хуваалцжээ. Тэрээр мөн Оросын эдийн засаг, нийгэм, гадаад харилцаа зэрэгтэй холбоотой олон асуудлаар хариулт өгчээ.  

Путин хэлэхдээ, цар тахал ОХУ, тэрчлэн дэлхий нийтэд маш хүнд сөргөөр нөлөөллөө. 2020 онд  ОХУ-ын ДНБ 3.6% -иар буурч, ажилгүйдлийн түвшин 6.3% -д хүрч, бодит цалингийн өсөлт дөнгөж 1.5% байх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч Оросын эдийн засгийн байдал Европ, Америкийн орнуудын дундаж түвшингээс дээгүүр  байгаа гэжээ. 

Путин, цар тахлын эхний үед Орос улс хилээ хаах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, цар  тахлын эсрэг тэмцэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэрэг шуурхай арга хэмжээнүүдийг авсан юм. Тэрээр улс орныхоо цар тахлын эсрэг ажил, эрүүл мэндийн системийг үнэлж хэлэв. 

ОХУ, АНУ-ын  харилцааны талаар Путин хэлэхдээ, АНУ-ын  ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцоогүй. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон  Байден өөрийн туршлагаа ашиглан хоёр орны хоорондох  асуудлыг цэгцэлж шийднэ гэдэгт найдаж байна. Орос улс АНУ-тай "Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээ" -ний хугацааг сунгах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр бэлтгэж байгаа боловч АНУ-ын тал хариу өгөх  шаардлагатай байгаа гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл