solongonews
Парисын хэлэлцээрийн талууд бохир бодис ялгаруулахыг багасгах алхаагаа хурдасгах хэрэгтэй
2017-11-01 21:18
Нэн даруй арга хэмжээ авч, ажлын эрч хүчээ нэмэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах хэрэгтэй.

НҮБ-ын байгаль орчны программын газар 10 дугаар сарын 31-нд нийтэлсэн тайландаа, өдгөө олон орны бохир бодис ялгаруулахыг багасгах амлалтаа биелүүлсэн хэмжээ  нь 2030 онд хүлэмжийн хийг хязгаарлах зорилтын гуравны нэг хувьд л хүрч байна. Парисын хэлэлцээрийг жинхэнэ хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, орон нутгийн захиргаа зэрэг холбогдох талууд үйл ажиллагааны эрч хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай байна гэжээ.

Парисын хэлэлцээрийн дагуу талууд сайн дураараа хувь нэмэр оруулах хэлбэрээр уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулж, дэлхийн дундаж дулаарлыг 2 хэмийн дотор хязгаарлаж, дулааны хэмжээг 1.5 хэмийн дотор тогтоон барих ёстой юм. Энэ зорилтыг биелүүлэх нь цаг агаарын дулаарлаас хүний  эрүүл мэнд, эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг  багасгах болно.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцыг үүсгэн байгуулагч талуудын 23-р хурал 11-р сард Германы Бонн хотод болох гэж байна. НҮБ-ын байгаль орчны газрын гүйцэтгэх дарга Ерик Солхейм хэлэхдээ, Парисын хэлэлцээр хэрэгжээд бүтэн жил боллоо. Гэвч талуудын хийсэн  ажил хангалтгүй байна. Нэн даруй арга хэмжээ авч, ажлын эрч хүчээ нэмэн, хувийн хэвшлийн аж ахуйн  нэгжүүдийг оролцуулах хэрэгтэй. Ингэж байж л үр хойчдоо хийсэн амлалтаа биелүүлж чадна гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл