solongonews
Ван И, ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Боррелл нар уулзав
2023-10-14 14:39
Ван И, ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Боррелл нар уулзав.

   ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 13-нд Бээжинд Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Боррелтэй Хятад, Европын холбооны дээд хэмжээний стратегийн яриа хэлэлцээний 12 дахь удаагийн уулзалт хийв.

   Ван И хэлэхдээ "Хятад улс ЕХ-той харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, Европын холбоог олон туйлт ертөнцийн чухал, бие даасан туйл гэж үзэж байна, Хятад Европын харилцаа нь төрөлхийн логиктой бөгөөд үүнд гуравдагч этгээд нөлөөлөхгүй, хөндлөнгөөс оролцохгүй. Энээил Хятад Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна.Хоёр тал бүх түвшний солилцоогоо бүрэн сэргээсэн.Ялангуяа ногоон, дижитал, эдийн засаг, худалдааны салбарын дээд түвшний уулзалтууд амжилттай болж, шинэ зөвшилцөл, үр дүнг бий болгож, Хятад, Европын холбооны харилцааны тогтвортой байдал, эрч хүчийг харуулсан байна" гэжээ.

   Боррел хэлэхдээ "Европын холбоо Хятадтай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, Европын холбоо, Хятадын харилцааг бүтээлч тогтвортой хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Европын холбоо, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ. ЕХ Хятадад хаалгаа барихгүй, худалдааны дайн хийхгүй, Хятадын хөгжлийг хязгаарлах бодолгүй, Хятад улсын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хараад баяртай байна. Бид Хятад улстай уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна" гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл