Хятад улс·Өвөр Монголын тал нутгийн XIII соёлын наaдмын цуврал арга хэмжээний нэг болох “Хятадын мөрөөдөл, тал нутгийн үлгэр” бичил кино, радио жүжгийн үзүүлбэрийн нээлтийн ёслол 6 дугаар сарын 27-ний үдээс өмнө Хөххотноо эхлэв.
Уг арга хэмжээ нь энэ оны 4 дүгээр сараас эхлэн бүх хэвлэл мэдээллийнхэнд “Хятадын зүүд, тал нутгийн үлгэр” сэдвээр Өвөр Монголын хэмжээнд бичил кино, радио жүжгийн уран бүтээлийг бүртгэсэн байна. 6 дугаар сарын эх болтол бичил кино 108, радио жүжгийн 27 уран бүтээлийг бүртгэж, сонгон шалгаруулалтаар “Аав ээжийн торог царс”, “Гайхамшигт домог”, “Хоёрдугаар эгч” зэрэг 10 шилдэг бичил кино, “Би эх орондоо хайртай”, “Тэнгэрийн зам” зэрэг 8 шилдэг радио жүжгийн уран бүтээл, “Сэнжидмаа” зэрэг гурван уран бүтээл шилдэг шагнал хүртсэн бөгөөд тус тус үзэсгэлэнд тавигдах эрхээ авсан байна. Эдгээр уран бүтээлүүд нь “Эх байгалийг хүндэтгэх, итгэл журмыг дээдлэх, нээлт хийхийг бодитоор хэрэгжүүлэх” гол сэдвийн хүрээнд урлагийн арга хэлбэрээр тал нутгийн түүхийг тоочиж өгүүлсэн байна.
Бичил кино, радио жүжгийн үзүүлбэр нь салбарт хүчин зүтгэл гаргаж байгаа хүмүүсийн шинийг санаачилж, шинээр ажил үйлс эхлүүлж, улмаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх үйл явц дахь үйл явдал, тал нутгийн хөвгүүд охидын зориг, хайр дурлал, тал нутгийн торгоны зам, “Арвыг хамруулах” иргэдийн амьжиргааны түвшиг дээшлүүлсэн ололт амжилтыг тусгахын зэрэгцээ шинэ цаг үеийн хүсэл мөрөөдөлтэй, гавьяа зүтгэл гаргадаг, үлгэр дууриал болдог хүмүүсийн үйл хэргийг олонд түмэнд таниулж, улмаар Хятад улсын умардын үзэсгэлэнт сайхан орныг бүтээн байгуулах итгэл зоригийг харуулжээ.
