Хятадын эдийн засгийн хурд нэмэгдсээр байна
2016-05-09 12:33
Хятадын эдийн засгийн хурд нэмэгдсээр байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн статистикаар, 3 дугаар сард экспорт их хэмжээгээр өссөний үндсэн дээр 4 дүгээр сард Хятадын экспорт үргэлжлэн өсөж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4.1 хувиар нэмэгджээ. Дөрөвдүгээр сард Хятадын экспорт импортын нийт хэмжээ 1 триллион 950 тэрбум юаньд хүрснээс экспорт 1 триллион 130 тэрбум юаньд хүрч, 4.1 хувиар өсөж, импорт 827 тэрбум 500 сая юаньд хүрч, 5.7 хувиар буурчээ. Энэ оны эхний 4 сарын байдлаар Европын холбоо 1-р, Америк 2-р, АСЕАН Хятадын 3-р худалдааны түнш болжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
