solongonews
Шинэлэх ёсон
2019-02-07 11:39
Шинийн нэгний өглөө идээ цагаа бэлдэж их бэлгэ дэмбэрэлтэй өдрийг угтан золгодог. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморьлог хэмээн үздэг.

   Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө эрт босож өрхөө татаж цайгаа чанана. Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгодоггүй жамтай. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог. Золгохдоо хадаг барин хүндэтгэнэ. Ирсэн гийчдийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийж айлчин гийчдээ дайлдаг байна.

     Цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог бол цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал ч их онцлогтой байв. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа амсахыг сайн хэмээн бэлгэшээдэг байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл