
Сэтгүүлч 07-р сарын 07-ны өдөр Худалдааны яамнаас оылгосноор, 2022 эхний таван сард Хятад улсын үйлчилгээний худалдаа тогтвортой өсөлттэй хэвээр байна. Үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 2365 тэрбум 360 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар өссөн байна. Үүний дотор үйлчилгээний экспорт 1,151 тэрбум 790 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26,3 хувиарөссөн бол импортын хэмжээ 1213 тэрбум 570 сая юань болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.2 хувиар өссөн байна. Үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 8.1 пунктээр илүү байгаа нь үйлчилгээний худалдааны алдагдал 46 хувиар буурч, 61 тэрбум 780 сая юаньд хүрэв. 05-р сард Хятад улсын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 456 тэрбум 280 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22,2 хувиар өссөн байна.
Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа тогтвортой өсч байв. Эхний таван сард мэдлэг ихтэй үйлчилгээний импорт экспортын хэмжээ 988 тэрбум 670 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өсжээ. Үүний дотор, мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт 560 тэрбум 240 сая юань болж, 13.6 хувиар өссөн бол экспортын хурдацтай өсөлттэй салбарууд нь харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ болон бизнесийн бусад үйлчилгээнүүд бөгөөд тус тус 18.5 хувь ба 13.2 хувиар өссөн байна. Мэдлэг их шаардсан үйлчилгээний импорт 428 тэрбум 430 сая юань болж, 5.6 хувиар өсөж байна. Импортын хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол даатгалын үйлчилгээ бөгөөд 74.2 хувийн өсөлттэй байна.
Аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт бага зэрэг сэргэж байна. Эхний таван сард Хятад улсын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 330 тэрбум 840 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.7 хувиар нэмэгдэв. Аялал жуулчлалын үйлчилгээг хасвал Хятад улсын үйлчилгээний импорт, экспорт эхний таван сард 24.7 хувиар өсөж, үүнээс экспорт 28.1 хувиар, импорт 20.8 хувиар өсөж, 2019 оны мөн үетэй харьцуулахад үйлчилгээний импорт, экспорт 49 хувиар өссөн бол экспорт 65.2 хувиар, импорт 32.8 хувиар өссөн байна.
