solongonews
Эрчүүдэд ямар бүсгүйчүүд таалагддаг вэ?
2015-12-28 18:21
Эрчүүдийг эзэмдэж өөрийн болгоно гэдэг үргэлж л асуудал байдаг, эрчүүд ангараас харин эмэгтэйчүүд сугараас ирсэн гэж ярьдаг шүүдээ. Иймдээ ч бид бие биенээ сайн ойлгож мөн ойлголцож, юу бодож, юу гэх гээд байгааг тэр бүр сайн мэдэхгүй дэмий л толгойгоо гашилган суудаг.
Бид танд өнөөдөр эрчүүд ямар эмэгтэйд  дуртай байдаг мөн ямар эмэгтэй хүнд тийм ч их дуртай байдаггүй талаар бяцхан ойлголтууд өгөхөөр эрмэлзэж байгаа билээ.
Хамгийн эхний бүсгүй бол: биеэ даасан, өөрийгөө аваад явчих чадвартай тийм бүсгүйчүүд таалагддаг. Үргэлж хүний туслалцаагаар амьдраад байдаггүй, өөрийн гараар амьдралаа бүтээдэг тийм л бүсгүйчүүд. Гэхдээ энэ нь таныг  ямар ч хүнээс ямар ч төрлийн тусламж авах ёсгүй гэж хэлж байгаан биш шүү.
 
Тодорхой ямар нэгэн зүйл дээр тусламж авах нь зүгээр, гэхдээ ямар ч зүйлийг өөрөө бие даан бий болгож чаддаг тийм л бүсгүй эрчүүдэд таалагддаг.
 
Хоёр дахь бүсгүй бол: өнгөрсөндөө амьдардаггүй бүсгүй. “Одоо” гэдэг цаг хугацаанд амьдардаг мөртлөө “өнгөрсөн” гэдэг цаг хугацаандаа амьдарсаар л байдаг бүсгүйчүүд олон бий. Тэрнийгээ дотроо хадгалахгүй харин хажууд байгаа хүндээ ний нуугүй тоочиж бас зовоогоод байдаг эмэгтэйчүүд ч бий.
 
Бүтэлгүй дурлал, алдсан зүйл, үзэн ядмаар эксүүд гэх мэт сонсход ч залхмаар сэдвүүдээ яг одоо мартаад харин одоо мөн ирээдүйнхээ талаар яриарай.
 
Гурав дахь бүсгүй бол: өөрийнхөөрөө байдаг бүсгүй. Түүний хажууд байхдаа биеэ бариад, байдгаасаа шал өөр эмэгтэй болчихвол танд ч эвгүй тэр залууд тань ч таатай биш байх боловуу.
 
Дуулмаар байвал дуул, бүжиглэмээр байвал бүжиглэ, хэлэх ёстой гэж бодож байгаа бүхэнээ хэлээд өөрийнхөөрөө байгаа бүсгүйчүүдэд эрчүүд хамгийн их татагддаг.
 
Дөрөв дэхь бүсгүй бол: өөрийн үзэл бодолдоо үнэнч бүсгүй. Өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч, хүн түүнийг үгүсгэсэн ч бай үнэнч байдаг бүсгүйчүүдэд эрчүүд татагддаг. Гэхдээ таныг хэлүүлч маргаанч бай гэж хэлээгүйшүү.  
 
Хамгийн сүүлийн бүсгүй бол: өөртөө хайртай бүсгүй. Өөрийнхөө байгаа байдал, зүс царай, бие хаандаа сэтгэл хангалуун байж чаддаг. Өөртөө итгэлтэй ийм бүсгүйчүүдэд эрчүүд татагдахгүй байж яасан ч чадахгүй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл