Ядуурлаас ангижрах нь хүн төрөлхтний хамтын эрмэлзэл бөгөөд дэлхий нийтийн зохицуулахад бэрхтэй асуудал юм. 2020 онд цар тахал даамжирч, олон улсын ядуурлыг бууруулах үйлс хүнд хэцүү сорилтод тулгарлаа.
Хятад улсын хувьд цар тахлаас сэргийлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь ахиулах талаар чухал үр бүтэмжид хүрч, ядуугаас ангижруулах шинэ эрин цагийн зорилтоо товлосон ёсоор биелүүлж, “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ын ядуурлыг бууруулах зорилтдоо 10 жил урьдчилан хүрч, дэлхий нийтийн анхаарлыг татсан чухал амжилтад хүрсэн юм. Хятад улс Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Бүс ба замыг хамтаар бүтээн байгуулах зэрэг арга замаар дамжин олон улстай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах үйлст Хятад улсын оюун ухаан хүчин чадлыг нэмэрлэв.
Ер бусын ач холбогдолтой нэг жил байв
Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах үйлсийн идэвхтэй санаачлагч, хүчтэй дэмжигч байсаар ирсэн юм. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хятад улс ядуугаас ангижруулах талаар хүн төрөлхтний түүхэнд цар хүрээгээр хамгийн их, өргөн далайцтай хичээл тэмцлийг өрнүүлэв. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын дурдсан бодлогын оновчтой хэрэгжилтээр ядууг дэмжин тэтгэх арга замын удирдан дагуулалтаар, Хятад улс 8 жил тасралтгүй хичээн чармайж, ядуугаас ангижруулах шинэ эрин цагийн үүрэг зорилтоо товлосон ёсоор биелүүлэн, одоогийн хэрэгжүүлж буй стандартаар тооцвол, хөдөө тосгоны ядуу хүн амыг бүгдийг ядуугаас ангижруулж, ядуу сянь (засаг захиргааны нэрийдэл), туйлын ядуу, бүс нутгаараа ядуу байсан нутгуудыг бүгдийг ядуурлаас гаргаж, нийт 100 сая шахам ядуу хүн ам ядуугаас ангижирсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан чухал амжилт болов.
Хүн төрөлхтний ядуурлыг бууруулсан түүхэнд Хятад улс томоохон амжилтыг бүтээлээ. Дэлхийн Банкнаас нийтэлсэн хүн тутмын нэг хоногийн орлого 1.9 ам.доллар байх олон улсын ядуурлын стандартаар тооцвол, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилд Хятад улсад 800 сая хүн ам ядуугаас ангижирч, энэ нь мөн хугацаан дахь дэлхийн ядуугаас ангижирсан хүн амын нийт тооны 70% гаруй хувьд хүрчээ. Дэлхийн Банкны өмнөх ерөнхийлөгч асан Ким Ён Хятад улсын ядуугаас ангижруулсан амжилтыг “хүн төрөлхтний түүхэнд хамгийн аугаа их амжилтын нэг” хэмээн сайшаасан байна. Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн Ази, Номхон далайн товчооны захирал Найжел Бретт: “бусад ямар ч улс орон алс хэтийн ач холбогдолтой ийм томоохон үйлсийг ийм түргэн биелүүлж байгаагүй”, “Хятад улсын ядуурлыг бууруулсан туршлага бол нандин өв” гэж хэлсэн байдаг.
Үүрэг хариуцлагаа үүрэглэн олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэв
Хятад улс Лаосын Вьентьян хотын Бансу тосгонд туслан шинэ гүүр байгуулж өгсөн юм. Энэ гүүрийн талаар тус тосгоны дэд дарга Камчан хэлсэн үгэндээ: “шинэ гүүрийн барилга дууслаа, тосгоны иргэд уулын зам, усан замаар явах шаардлагагүй боллоо, Хятад улсын тусламжийн төсөл манай тосгонд маш олон шинэ үзэл ойлголт авчирлаа. Би тосгоныхоо бусад иргэдийн хамтаар үхэр тэжээх, эрдэнэ шиш тариалах зэрэг туршлага сурч, цаашид үйлдвэрлэлийн цар хүрээгээ өргөжүүлэн, нэн олон хүнийг дайчлан орлогыг нь нэмэгдүүлэхээр бэлтгэж байна” гэж хэлсэн юм. Бансу тосгон нь Хятад улсаас Лаост тусалсан ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны технологийн төсөл хэрэгжсэн тосгоны нэг юм. Төслийг эхлүүлснээс хойших 3 жил гаруйн хугацаанд тухайн нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, олон нийтийн үйлчилгээ илэрхий сайжирч, тариачдын бие даан хөгжих чадвар улам нэмэгджээ.
Хятад улс өөрийн улс орны хөгжлийн явцдаа, дэлхий сайн бол Хятад улс сайн болж чадна, Хятад улс сайн бол дэлхий улам сайн болж чадна гэдэг үзэл ойлголтыг гүнзгий ухамсарласан юм. Хятад улс хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх олон улсын ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны харилцааг бүтээн байгуулахыг идэвхтэй дэмжиж, бодит үйл ажиллагаагаар олон улсын ядуурлыг бууруулах үйлсийг дэмжиж байна. Тухайлбал, Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, БРИКС-ийн хөгжлийн банкийг бүтээн байгуулах, Торгоны замын сан, Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих сан, Хятад-НҮБ-ын энх тайван ба хөгжлийн санг байгуулахыг санаачилж, Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны дугуй ширээний хуралд нийтэлсэн “Ядуурлыг буурах 100 төсөл"-ийг бүх талаар хэрэгжүүлэн, “Зүүн Азийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны санаачилга”, “Хятад-Африкийн ядуурлыг бууруулан иргэдэд хөнгөлөлтөд үзүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээн дэх хамтын ажиллагааг ахиулж, түүнчлэн хамтаар Бүс ба замыг бүтээн байгуулах болон “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ыг гүнзгий холбох зэрэг хамтын ажиллагааны төсөл хөгжиж буй орнуудад хэрэгжихийг гүнзгий ахиулж, дэлхийн ядуурлыг бууруулах ба тогтвортой хөгжилд асар их хөдөлгөх хүч олголоо. Дэлхийн Банк нийтэлсэн тайландаа: Бүс ба зам санаачилга бүх талаар хэрэгжсэнээр, туйлын ядуу 7.6 сая хүн ард, дунд зэргийн ядуу амьдралтай 32 сая хүн ард ядуурлаас гарахад тус дэмжлэг болох юм гэж тэмдэглэжээ.
