
Дахин нэг баярын мэдээ
Улсын Хөгжил Өөрчлөлтийн зөвлөл, Аж үйлдвэржилт ба Мэдээлэл харилцааны яам, Төвийн сүлжээний аюулгуй ба мэдээ мэдээллийн менежментийн багийн албанаас энэ оны 10-р сарын 8-ны өдөр Өвөр Монголыг улсын "Том дата"-гийн ерөнхийлсөн туршилтын орон гэж албан ёсоор зөвшөөрснөөр Өвөр Монгол орон Хятад улсын цорын ганц суурь төхөөрөмжийг нэгдсэн байдлаар төлөвшүүлэн хөгжүүлэх төрлийн улсын "Том дата"-гийн ерөнхийлсөн туршилтын орон болсон анхны нэгэн Цөөн тоот үндэстний Өөртөө Засах Орон болов. Үүгээрээ Өвөр Монголын "Том дата"-гийн үйл ажиллагааны хөгжлийн шинэ цаг үед орсныг олон нийтэд тунхаглалаа.
"Том дата"-г хөгжүүлэх давуу тал бидэнд байна
Хөгжлийн хувьд харьцангуй хоцронгуй байгаа нь Өвөр Монголын бодит байдал юм. Гэхдээ байгаль, газрын байршлын онцгой нөхцөл нь Өвөр Монголын "Том дата"-д үүлэн тооцоолуурыг хөгжүүлэх харьцангуй давуу тал болж өгсөн байна.Тухайлбал:
- Суурь нөхцөлийн давуу тал. Манай орны ихэнх газар орон сэрүүн бүсийн эх хуурайн улирлын салхины уур амьсгалтай. Хүйтний улирлын цаг хугацаа нэлээд урт бөгөөд жилийн дундаж дулааны хэмжээ 0 - 8 цельсийн градус байдаг учир дата төвийн PUE хэмжигдэл нь 1.4 орчимд хүрч, Хятад улсын дундаж төвшнөөс 0.8 - 1.6-аар бага байдаг. Ихэнх газар орны газрын гадаргын бүтэц тогтвортой байдаг нь том хэлбэрийн дата төвийн тогтвортой эргэлтийг баталж чаддаг байна. Өвөр Монголын цахилгаан хүчний машин цогцолбор одоогоор нэгэнт 100 сая киловаттыг давж Хятад улсад тэрүүлж байгаа ба Хятад улсын цорын ганц мужийн зэрэглэлийн цахилгаан сүлжээ болох Өвөр Монголын баруун хэсгийн цахилгаан сүлжээ нь Хятад улсын анхны мужийн зэрэглэлийн цахилгаан сүлжээний цахилгаан хүргэж тохируулах цахилгааны үнийн туршилтын чиг юм. Түүнчлэн томоохон цар хүрээнд хэрэглэх цахилгаанд олон талт арилжааны шууд хүргэх цахилгааны үнийн төрийн бодлогыг хэрэгжүүлж болдог байна.
- Дөхөм дөт үйлчилгээ хангах давуу талтай. Өвөр Монгол орон улсын дотооддоо зүүн хойд, баруун хойд ба умард орныг сундлан улсын дотоод газартай нягт холбогдон нэвтрэлцдэг. Бээжин, Тяньжинь, Хэбэй, Бөхай тэнгисийн эргэн тойрны газар орны цар хүрээнд багтаж, гадаадад Орос, Монгол Улстай холбогдон Европ тивтэй нэвтрэлцэх Хятад улсын умард орон ба "Торгон замын эдийн засгийн бүс"-ийн мэдээ мэдээллийн холбогдох чухал тулах цэг юм. Одоогоор Өвөр Монгол гадаадад нээлттэй 16 боомт, Манжуур, Эрээн боомтууд Хятад улсаас Орос, Монгол Улсад хандуулсан хамгийн их эх хуурайн боомт. Эдгээр нь Өвөр Монголыг улсын дотоодод дата үйлчилгээгээр хангах ба мэдээ мэдээлэл дамжуулахад дөхөм нөхцөлтэйн дээр Орос, Монгол, Европ тивд "Том дата"-гийн олон улсын үйлчилгээгээр хангахад ч ашигтай нөхцөл бүрдүүлсэн байна.
- Төрийн бодлогын хүртээмжийн давуу тал. Өнөөг хүртэл улсын үндэстний газар орны Өөртөө Засах Төрийн бодлого ба баруун орныг хүчтэй нээн хөгжүүлэх, зүүн хойдын хөгжлийн харгалзлын төрийн бодлогыг зэрэг хүртэж байна. Өвөр Монгол орон Хятад улсын цорын ганц умардын “Том дата” бүхий газар орон болсны хувьд том хэлбэрийн дата төвийн хэрэглэх цахилгааны үнийг нэгэнт градус бүрт 0.26 юань болгон бууруулж, газар ашиглалтын дундаж үнэ нь харьцангуй хямд, 15 хувийн аж ахуйллын орлогын гаалийн харгалзах төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Эдгээр нь бусад муж, орноос илэрхий давамгай төрийн бодлогын хүртээмжийн давуу тал юм. “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Өөртөө Засах Орноос "Том дата", үүлэн тооцоолуурын хөгжлийн бүтцийг хуваарилах, хэлбэрийг нь хувируулан зэрэг дэвшүүлэх чухал ахиц дэвшил болгож, "Өвөр Монголын үүлэн тооцоолуурын үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт (2011 — 2020 он)” зэрэг бичиг материалыг батлан хэрэгжүүлээд байна.
"Том дата" Өвөр Монголд түгсэн эхний алхам
Таван жилийн өмнө буюу 2011 оноос Өөртөө Засах Орон үүлэн тооцоолуурын стратегийг бүх талаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрөгч оны эцсийг хүртэл Өвөр Монголын том хэлбэрийн дата төвийн үйлчилгээний машин цогцолборын сервер байршуулах эрчим хүчний төхөөрөмж 700 мянгад хүрч, Хятад улсын хэмжээнд тэргүүн эгнээнд жагссан байдаг. Өвөр Монголын кабелийн шугамын нийт уртыш 420 мянган километрт хүрч, интернэт сүлжээний 8.9 сая өргөн зурвасыг залгасан ба 34 мянган 4G суурь өртөө бий болгосон. Интернэт сүлжээний өргөн зурвасын хэрэглэгчдийн хүрээ тэлэн 88.7 хувьд хүрч, засаг захиргааны буюу гацаа, тосгоны Интернэт сүлжээний өргөн зурвасын түгээлт 80.7 хувьд хүрчээ. Өвөр Монгол, Хятад, Монгол, Оросын олон улсын кабелийн шугам, Хөххот- Бээжин хүрэх зэрэг дөрвөн зурвас хурдны кабелийн шугамыг бүтээн байгуулж, улсын дотоод, гадаадад нэвтэрсэн хурдны өргөн зурвасын сүлжээг нэгэнт бүрдүүлэхийн дээр Өвөр Монголын “Том дата”-гийн суурь төхөөрөмж нэвтэрсэн анхны алхам болсон юм.
Байдү, Тэн Шюун, Алибаба, IBM зэрэг нэг хэсэг мэдээ мэдээллийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүд Өвөр Монголд ирж нутагшсанаар Өвөр Монголын онлайн засгийн үйл ажиллагаа, онлайн худалдаа, мэдээлэл холбоогоор иргэдэд ашиг хүртээх ба оюунлаг хотын бүтээн байгуулалтын хөгжил дээшилсэн. Өвөр Монгол орны төв Хөххотод Хун Шэн дүүрэг ба Шэн Лэ үүлэн тооцоолуурын үйл ажиллагааны дүүрэг байгуулагдав. Буга хотноо аж үйлдвэрлэлийг уусалцуулан хөгжүүлэхээр голлож, ховор шорооны худалдааны тасаг зэрэг гуравдагч талын онлайн худалдааны ажил эрхэлж буй тавцангуудыг төвлөрүүлсэн байна. Өнгөрөгч онд Бугатын ховор шорооны худалдааны тасгийн орлого 23.5 тэрбум юаньд хүрсэн. Ордос хотод энергийн давуу талдаа түшиглэн “Тоочилсон Ордос”-ыг бүтээн байгуулахаар зорьж, нийт 3.5 тэрбум юаний хөрөнгө оруулан 10 км2 талбай бүхий үүлэн тооцоолуурын үйл ажиллагааны дүүрэг ба 48 га талбай бүхий Ордосын “Том дата” төвийг бүтээн байгуулсан байна. Мөн Улаанцав хот одоогоор Хуа Вэй үүлэн тооцоолуурын төвдөө тулгуурлаж боловсрол, эм эмнэлэг зэрэг “Том дата”-г байнгын чанартай идэвхтэй хөгжүүлж байна. Улаанхад хот 21.25 га талбай бүхий үүлэн тооцоолуурын үйл ажиллагааны дүүрэгтээ түшиглэж монгол хэлний үүлэн тооцоолуур, онлайн засгийн үйл ажиллагааны үүлэн тооцоолуур зэрэг нэг хэсэг “Том дата”-гийн хэрэглээ үйлчилгээний тавцанг хүчин чармайлт гарган бүтээн байгуулж байна... Одоогоор Өвөр Монгол орон “Том дата”-д түшиглэн Засгийн ордноос үйл ажиллагаа зохицуулах чадварыг улам дээшлүүлэн, олон нийтийн үйлчлээгээ сайжруулан, аж үйлдвэрлэлийг нэгтгэн хөгжүүлсэн мэдэгдэхүйц сайн нөхцөл байдлыг бүрдүүлэн маш идэвхтэй ажиллаж байна.
"Том дата"-гийн өрнүүн хөгжил айсуй
Давуу нөхцөл байдлаа хөгжлийн хөдөлгөх хүчин болгон өөрчилнө гэдэг нь сүүлийн үед Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газраас Өвөр Монголын хөгжлийн давуу тал, хөгжлийн нөхцөлөө гүнзгий ерөнхийлөн задалсны суурин дээр санаачилсан хөгжлийн чухал нэгэн стратеги юм. Энэ оны эхээр Өвөр Монгол орон улсын “Том дата”-гийн ерөнхийлсөн туршилтын орныг бүтээн байгуулах саналаа улсад албан ёсоор дэвшүүлсэн. Улмаар аравдугаар сарын 8-ны өдөр улсаас Өвөр Монгол орныг улсын “Том дата”-гийн ерөнхийлсөн туршилтын орон гэж албан ёсоор зөвшөөрсөн нь Өвөр Монголын “Том дата”-гийн хөгжилд маш том хөдөлгөх хүч болж өгсөн.
Үүлэн тооцоолуур, "Том дата"-гийн үйл ажиллагааг Өөртөө Засах Орноос нэгэнт Өвөр Монголын стратегийн чанартай шинээр хөгжиж буй үйл ажиллагааны гол гүйцэтгэх чиглэл болгон дэлхийн хэмжээний "Том дата" төвийг цогцлоохыг тодорхой дурдав. Сүүлийн үед нийтэлсэн “Өвөр Монголын улсын "Том дата"-гийн ерөнхийлсөн туршилтын орныг бүтээн байгуулах ажлыг хэрэгжүүлэх төсөл”-д Өвөр Монгол орон Хятад улсын умардын “Том дата” төв, Торгон замын дата гарам, дата Засгийн ордны урьдчилан турших орон, үйл ажиллагааг нэгтгэн хөгжүүлэхийг хөтлөн дагуулах орон, дэлхийн хэмжээний дата үйл ажиллагааны суурингийн бүтээн байгуулалтыг хүчтэй идэвхжүүлсэн. Түүнчлэн 3-5 жилийн хичээл зүтгэлийн дүнд Өвөр Монголын "Том дата"-гийн үйлдвэрлэлийн өртгийг 100 тэрбум юаньд хүргэх хөгжлийн төлөвлөлт ба хөгжлийн зорилтыг тогтоосон байна. “Өвөр Монголын "Том дата" хөгжлийн хэрэглээг ахиулах төрийн бодлогууд”-д басхүү Өөртөө Засах Орны Засгийн ордноос хоёр тэрбум юань гаргаж нийгмийн хөрөнгийг татан авчирснаар 10 тэрбум юань "Том дата"-гийн үйл ажиллагааны хөгжлийг хөтлөх суурь мөнгө босгох. Улмаар "Том дата" төвийн хэрэглэх цахилгааны үнэ, "Том дата" төвийн үйлчилгээний түрээсийн үнийг холбох тогтоцыг бий болгох, "Том дата"-гийн суурь төхөөрөмжийн аж ахуйн үйл ажиллагааны орлоготой болсны дараах таван жилийн дотор орлогын гаалийн татвараас чөлөөлөх, "Том дата" эрхэлж буй ажилтны хувь хүний орлогын гаалийн татвараас чөлөөлөх зэрэг харгалзах төрийн бодлогуудыг хэрэгжүүлэхээр болсон юм.
Аугаа их зорилго, зорилтыг эрчилж, арга бодлого урмыг сэргээнэ. Өвөр Монголын "Том дата" үйл ажиллагааны өрнүүн хөгжил айсуй …
