Хятадын Засгийн газраас халдвартай тэмцэх эмчилгээний мэргэжилтний багаа Африкт илгээсэн тухай мэдээ энэ хэдэн өдөр олны анхаарлыг татсанаас гадна Хятадын Засгийн газар болон аж ахуйн нэгжээс Африкийн олон оронд эмчилгээний бодисоор тусалсан тухай мэдээ ч Африкийн эх хуурайд анхаарал татсаар байна.

Хятадын Засгийн газраас Ардчилсан Сан-Томе ба Принсипи улсын Засгийн газарт "COVID-19"-ийн халдвартай тэмцэх тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслол саяхан Сан-Томе-д болов. Тус улсын Эрүүл Мэндийн Сайд хэлэхдээ: - Зовлон бэрхшээлтэй үед нөхрийн чанар танигддаг. Хятадын талаас хандивласан бараа бүтээгдэхүүн Сан-Томе ба Принсипи улс халдвартай тэмцэхэд маш их тус дэм болох юм. Энэ нь хоёр ард түмний урт хугацааны найрсаг харилцааг дахин харууллаа. Хятадын талаас халдварт өвчинтэй тэмцэх зэрэг салбарт Сан-Томе ба Принсипи улсад өгөөмөр туслалцаа үзүүлсэнд өндрөөр үнэлж байна гэжээ.

Хятад, Африкийн харилцааг судалдаг хэсэг мэргэжилтэн тэмдэглэхдээ: Хятад улсаас Африк халдвартай тэмцэх талд идэвхтэй тусламж үзүүлсэн явдал нь хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлагыг харуулахын дээр Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогц байгуулах тухай гүн гүнзгий агуулгыг тайлбарлаж өгсөн байна гэжээ.

