solongonews
“Бээжингийн Өвлийн олимп амжилттай боллоо”
2022-02-26 09:29
“Бээжингийн Өвлийн олимп амжилттай боллоо” - ОУОХ-ны гишүүн Баттүшигтэй хийсэн ярилцлага

Олон Улсын Олимпын Хорооны гишүүн, Монгол Улсын Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Баттүшиг Синьхуа агентлагийн Улаанбаатар дахь сэтгүүлчид ярилцлага өгөхдөө Хятад улс 2022 оны Бээжингийн Өвлийн олимпын наадмыг маш амжилттай зохион байгуулсныг магтсан байна.

Баттүшиг "Бид Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалтад сэтгэл хангалуун байна, үнэхээр гайхалтай юм. Олимпын наадмыг хаалттай хүрээнд амжилттай зохион байгуулах нь тийм ч амархан биш. Цар тахлын нөхцөл байдалд өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж чадсан нь том ялалт болох юм" гэв.

Мөн "Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо, Хятадын Олимпын хороо болон холбогдох талууд өвлийн олимпыг сайн зохион байгуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Тамирчдын хувьд олимпын наадамд оролцож байгаа нь том амжилт, Монгол Улсаас өвлийн олимпод хоёр цаначин оролцож, маш өндөр амжилтад хүрсэн" гэлээ.

Батүшиг мөн Бээжингийн Өвлийн Олимпийн сайн дурынхны ажлыг өндрөөр үнэлсэн байна.

Баттүшиг "Бээжин өвөл зуныолимпийн аль алиныг нь зохион байгуулж болно гэдгийг дэлхий дахинд харууллаа, нэг хотод ийм хоёр олимпын наадмыг зохион байгуулна гэдэг нь түүхэн үйл явдал болох юм. Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын томоохон наадам юм, олон улсын олимпын хорооны байр суурийг илэрхийлэхэд, спорт улс төрийн хувьд төвийг сахисан байх хэрэгтэй" гэлээ.

Бээжингийн өвлийн олимпын ачаар зөвхөн Хятадад л гэхэд 300 сая гаруй хүн мөс болон цасан спортоор хичээллэж байна. Энэхүү амжилт нь дэлхийн өвлийн спортын ирээдүйн хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна. Дэлхий даяар өвлийн спорт улам бүр түгээмэл болж, өвлийн спортыг сонирхогчдын тоо цаашид ч нэмэгдэнэ гэж Баттүшиг үзэж байна.

"Монгол Улсад өвлийн улирлын үргэлжлэх хугацаа нь урт, жил бүр цас их ордгоос өвлийн спортыг хөгжүүлэх өвөрмөц нөхцөлтэй. Монголд өвлийн спортыг хөгжүүлэх итгэл дүүрэн байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд өвлийн спортыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, тамирчдаа бусад орны өвлийн спортын шилдэг тамирчидтай хамтран бэлтгэл сургуулилт хийлгэж, олон төрлийн солилцооны хөтөлбөрт хамрагдах тэмцээн уралдаан зохион байгуулан, өвлийн спортыг хөгжүүлэх боломжоор хангахад чармайн ажиллаж байна" гэв.

"Монгол Улс одоогийн байдлаар өвлийн спортын гурван дэд бүтэцтэй, өвлийн спорт байнга хөгжиж, боломжууд нэмэгдсээр байна. Бээжингийн Өвлийн олимпын үеэр БНХАУ-ын Олимпын хорооны удирдлагуудтай олон удаа харилцаж, Монголын тамирчдын бэлтгэл сургуулилтад туслах зорилгоор Бээжингийн өвлийн олимпын дэд бүтцийг ашиглах талаар ярилцсан" гэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл