Оюутан залуусын эх орноо хайрлан хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, мөн уран бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, бусад оюутнуудад сурталчлан таниулах, сайн үйлсэд уриалах зорилгоор зохион явуулдаг энэ наадам маш өрсөлдөөнтэй явагдлаа. Энэ удаагийн Урлагийн их наадам Монгол Улс, БНДАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, найрсаг харилцааны гэрээ шинэчлэн байгуулсны 20 жилийн ойн хүрээнд явагдсанаараа онцлогтой.
Тэргүүн байранд ӨМАҮИС-ийн н.Тэнгис ахлагчтай “Монгол омогшил” баг
Дэд байранд ӨМИС-ийн Э.Баясгалан ахлагчтай “Аагтай сонгино” баг
Гутгаар байранд ӨМБИС-ийн М.Бат-Эрдэнэ ахлагчтай “Хөгжлийн тулгуур хөх гудамныхан” багууд тус тус байр эзэллээ.
Шилдэг номинацуудад:
Гоцлол хөгжим: ӨМБИС Д.Баярцэнгэл
Гоцлол дуу: ӨМАҮИС О.Хувьтөгөлдөр
Гоцлол бүжиг: Хөххотын Үндэстний Туршилтын сургууль Т.Дөлгөөн
Уран уншлага: ӨМИС М.Пүрэвжав
Мөн Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг, идэвхтэй оролцдог оюутан залуусаа манлайлсан дараах хүмүүсийг шагнаж урамшууллаа.
Монголын оюутны холбооны дээд шагнал болох “Манлайлагч оюутан” медалиар:
- ӨМАҮИС-ийн оюутан О.Хувьтөгөлдөр
- ӨМТИС-ийн оюутан М.Мөнхжаргал
- ӨМБИС-ийн оюутан Д.Хаш-Эрдэнэ
- ӨМИС-ийн оюутан П.Амарзаяа нарыг шагнасан бол
Монголын залуучуудын холбооны “Шилдэг сурган хүмүүжүүлэгч” цол тэмдгээр:
- ӨМБИС-ЫН ОУДС-ын намын дарга н.Аянга
“Тэргүүний төрийн залуу түшээ” цол тэмдгээр:
-Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын 2-р нарийн бичгийн дарга Б.Оргилбаяр
“Тэргүүний залуу” цол тэмдгээр:
-ӨМАҮИ-ийн оюутан М.Ганчимэг нарыг тус тус шагнан урамшууллаа.
ذ
Тус наадмын шүүгчээр Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газрын 2-р нарийн бичгийн дарга Б.Оргилбаяр, Өвөр Монголын “Дэдмаа” урлагийн сургуулийн багш, уртын дуучин З.Чагцалдулам, Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн редактор, МЗЭ-ийн гишүүн Э.Үржинханд нар ажиллаж, Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвийн төлөөлөгчид урилгаар оролцсон юм. юм. Наадмыг ӨМБИС-ын оюутан Б.Хаш-Эрдэнэ, ӨМАнУИС-ийн оюутан н.Болор нар хөтлөн явуулсан ба Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, “Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч Аюурбуньяагийн Лхагва хүрэлцэн ирж өөрийн шүлгийн түүврээс уншиж сонордуулсан нь наадмыг улам өргөн хүрээтэй болголоо. Жил ирэх тусам оюутны урлагийн наадам улам чансаатай болж, өргөжин өнгөжиж буй нь оюутнуудын бэлтгэсэн уран сэтгэмжит тоглолтууд, шинэлэг сэтгэлгээ, хөдөлмөр зүтгэлээс тодхон харагдаж байлаа. Монголын авьяаслаг билэгт, эрч хүчтэй, цог золбоотой, зовхи нь өөдөө залуустаа сурлага, хөдөлмөрийн гялалзсан их амжилт, гэгээн тэмүүллээрээ хүсэл мөрөөдөлийнхөө оргилд хүрэхийг хүсье.
Бэлтгэсэн: Э.Үржинханд
