solongonews
Хувийн эдийн засгийн зах зээл дахин сэргэв
2024-03-01 16:40
Хувийн эдийн засгийн зах зээл дахин сэргэв.

        Жэжян мужийн Тайжөү хот Хятадын хувийн эдийн засгийн өлгий нутгийн нэг бөгөөд Тайжөү хотын аж ахуйн нэгжийн 99 гаруй хувийг хувийн аж ахуйн нэгж эзэлдэг. 

        Тайжөү хот сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжийг тариалах, талбайг өргөтгөх, зах зээлийг зохицуулах, хүчин зүйлсийг баталгаажуулах зэрэг талаас хувийн эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах, хөгжлийн итгэлийг нэмэгдүүлэх, хувийн эдийн засгийн хөгжил, өсөлтийг ахиулах арга хэмжээг дараалан хэрэгжүүлж байна. 2023 оны эцсийн байдлаар Тайжөү хотод үндэсний хэмжээний 116 төрөлжсөн болон шинэ "бяцхан аварга" компани, мужийн зэрэглэлийн 43 "далд аварга" компани байна. 2023 онд тус хотын аж үйлдвэрийн нэмүү өртөг 222 тэрбум 994 сая юаньд хүрч, үүнээс шинэ эрчим хүч, өндөр технологи, стратегийн ач холбогдол бүхий шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд хөгжлийг түргэтгэж, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл