solongonews
Хятадын саран дээр буулгагч төхөөрөмжийн нэрийг нийтлэв
2024-02-26 10:36
Хятадын саран дээр буулгагч төхөөрөмжийн нэрийг нийтлэв.

       Хятадын саран дээр буулгагч төхөөрөмжийн нэрийг тодорхойлогдсоныг Хятадын хүн сансрын инженерийн алба сүүлийн өдрүүдэд мэдэгдэв. Шинэ үеийн хүн ачсан сансрын хөлгийг "Мэнжөү", саран дээр буулгагч төхөөрөмж "Ланьюэ" гэж нэрлэсэн бөгөөд 2030 он гэхэд саран дээр газардах ажлыг хийхээр төлөвлөж байна.

      Саран дээр буух гол үйл явц нь дараах байдалтай байна. Хоёр Чанжэн-10 пуужингаар саран дээр буулгагч төхөөрөмж "Ланьюэ" болон "Мэнжөү" сансрын хөлгийг сарны тойрог замд хүргэх болно.Сансрын нисгэгчид "Ланьюэ"-гээс саран дээр бууж, шинжлэх ухааны судалгааны үйл ажиллагаа явуулж дуусгаад сансрын хөлгөөр буцах болно.

        Хятад улс 2023 оны эцэс гэхэд технологийн гол судалгаа, хөтөлбөр боловсруулж дууссан юм.Одоогийн байдлаар сансрын нисгэгчид, харилцаа холбоо, газардах газар болон бусад системүүдийн ерөнхий техникийн ажил дууссан байна. Мөн Вэньчан хөөргөх талбайд шинэ туршилт, хөөргөх барилга байгууламж, тоног төхөөрөмж барих ажил энэ оноос эхлэх болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл