
Дэлхий нийтээр 9 дүгээр сард Хятадын Ханжөү хотноо уулзалт хийж, дэлхийн эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай санал солилцох болно. "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт нь БНХАУ-д боломж олгох төдийгүй дэлхий дахинд ч таатай нөхцөл боломжийг хангах болно. "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт нь өөрчлөлт шинэчлэлийг бий болгохын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн амьжиргааны эх болох аж.
“Бүтээлч, амьжиргааны хүчтэй, хамтран ажиллах, багтаамжтай дэлхийн эдийн засгийг байгуулах” хэмээх Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь том утга агуулгатай юм. Анх удаагаа “өсөлтийн хэлбэрийн хувьд шинийг бий болгох” тухай чухал сэдвийг санаачлан ярилцах болсон нь мөн удаагийн уулзалтын нэгэн шинэ үүдэлт болж, дэлхийн анхаарлын төвд орсон байна. Асуудал бол цаг үеийн дуун юм. Энэхүү сэдвийг санаачлан зохицуулсан нь дэлхийн эдийн засгийн “өвчин”-г хайсан төдийгүй шинэ нэг ээлжийн технологи аж үйлдвэрийн хувьсгалыг бүтээх түүхт чанартай тохиол болно.
Өөрчлөлт шинэчлэл сая ялалтын үр дүнд хүрдэг. Дэлхийн эдийн засгийн хөгжил тогтворгүй нөхцөлд Хятадын эдийн засгийн хөгжил нь дэлхий дахинд итгэл өгсөн байна. Энэ оны эхний хагас жилд Хятадын эдийн засгийн өсөлт мөн үеэс 6.7 хувиар өсөж, урт хугацаанд хөгжлийн сайн хандлагыг баталж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал түлхэц хүчин болж байгаа аж. Энэ нь “ Шинийг үүдэх бол хөгжлийн нэгдүгээр түлхэц хүчин мөн” хэмээх санаачилгыг баримталсан болон шинийг бүтээх, санаачлахыг гуйвшгүй баримталсны стратегийн үр дүн болно. Эдийн засгийн тогтуун хөгжил нь Хятадын бүтцийн чанартай өөрчлөлтийг хийсний үр дүн юм. Энэ оны эхний хагас жилд Хятадын өдөр болгон шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж 14 мянгад хүрч, стратегийн чанартай шинэ аж үйлдвэрийн хоёрдугаар улирал дахь өсөлт нь 11.8 хувьд хүрсэн нь хөгжлийн хандлага сайтай байгааг бүрэн харуулсан байна. Ханжөүгийн дээд хэмжээний уулзалт нь шинийг санаачлах хөгжил болон бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулан, өсөлтийн арга хэлбэрийг өөрчилж, олон улс оронд шинэ хүч нэмэрлэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засагт шинэ дүр төрөх илэрч, нууц хүчийг сайжруулах нөхцөл боломжийг хангах болно. Энэ нь Хятадын санаачилга бөгөөд дэлхийн эдийн засгийг бэрхшээлт байдлаас гаргаж, үргэлжлэн тогтвортой хөгжүүлэх Хятадын төсөл төлөвлөгөө болно.
Түүх соёлын нэрт хот бөгөөд шинэ соргог амьжиргааны хүч бүхий Ханжөү хот нь А Ли Баба цахим худалдаа, ”зүүдэн дахь хот”, ”сангийн хот” хэмээх бизнес эрхлэх хотоос “үүлэн дэх Ханжөү” хэмээх интернэт сүлжээний хөгжлөөрөө Хятадын дүр төрөх болж, бизнес эрхэлж, шинийг санаачлах цаг үеийн хэв байдлыг хадгалсан хот аж.
Өдгөө бүл улс орон Их 20-ийн бүлгийн шинийг санаачлах өсөлтийг нэмэгдүүлэх зураг төслийг зарчим ёсоор гаргаж, бүтцийн чанартай өөрчлөлт хийх 9 салбар болон 48 удирдах зарчмыг тодруулсан байна. Дэлхийн эдийн засаг банк санхүүгийн засаглалыг сайжруулан төгөлдөржүүлж, дэлхийн эдийн засгийн өтлөлтөд шинэ хүч нэмэрлэх төдийгүй хөгжлийн шинэ замыг нээж, дэлхийн эдийн засагт шинэ нэг ээлжийн бадрал хөгжлийг бий болгох болно.
