Жаргалтай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 7 зүйл
2015-12-28 18:21
Жаргалтай байхын төлөө юу ч битгий хий, зүгээр л өөрөө жаргалтай бай.
1. Тэд асуудлаас хэзээ ч зугтдаггүй
Асуудлаас зугатснаар түүнийг шийдчихдэггүй. Таны хувьд заримдаа асуудлын урд тулж очих хэцүү байх. Хэрэв та өөртэйгөө сайн ярилцсан бол зөв шийдэлд хүрэхэд илүү ойр байна.
2. Тэд бусдын хэрэгт хошуу дүрдэггүй
Таны хэрэгт бусад хүн хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй дүрэхэд та мэдээж дургүй байна. Тиймээс өөрийгөө сайн сонсож, аль болох сониуч зангаа түр хойш тавьсан нь дээр.
3. Бусдын эрхэнд жаргалтай байхыг тэд хэзээ ч зөвшөөрөхгүй
Таны аз жаргал бол таны л аз жаргал. Тэд бусдын өмнө сайхан баг зүүж нүдийг нь хуурахыг хэзээ ч хүсэхгүй. Хаана ч өөрийнхөөрөө байх нь л өөрөө жаргал.
4. Сөрөг хүмүүстэй хамт байхыг таашаадаггүй
Хүрээлэн буй орчин нь сөрөг байвал тэд аль болох хурдан зайлсхийх, эсвэл эв найрамдлыг тогтооход чиглэдэг. Сөрөг хүмүүс түүнд сайн зүйл юу ч өгөхгүй гэдгийг тэр маш сайн мэддэг болохоор тэднээс зайлсхийдэг.
5. Өнгөрснийг мартаж чаддаг
Өнгөрсөн зүйлс таныг зовоох учиргүй. Алдаа хийсэн л бол хийсэн, дахиж алдахгүй л байх нь чухал.
6. Аливаа зүйлийг хүндээр тусгаж авдаггүй
Атаархал, атаа жөтөө, хар, хэрүүл гэх мэт сэтгэлд гүн орох зүйлсийг тэр хүндээр тусгаж авдаггүй. Түүний тухай бодлоо гээд яах ч билээ, өөрийгөө зовоохоос цаашгүй.
7. Өс санах дургүй
Жаргалтай хүмүүс бусдад өс санах дургүй. Өс саналаа гээд жаргалтай болохгүй учир. Магадгүй таны сэтгэл хүчтэй өвдсөн байж болох ч, өөрийн ирээдүйгээ баллах зүйл хийгээд хэнд ч хэрэггүй.
Жаргалтай байхын тулд зөвхөн эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, сөрөг зүйлсийг бүгдийг “аних” нь алтан дүрэм юм.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
