Хөл хүнд бүсгүй золгоход хүүхдийн хүйс солигддог уу?
2015-12-28 18:21
Би өнгөрсөн жилийн Цагаан сараар дөрөв, таван сартай жирэмсэн байсан юм. Жирэмсэн болохоор ахмад настнууд болон эрчүүдтэй золгочихоод л маматай байж магадгүй гэж бодсон эмэгтэйчүүдээс аль болох дөлөөд л… Тэгж явсаар байгаад тэр Цагаан сарыг өнгөрөөсөн дөө.
“Цагаан сараар жирэмсэн эмэгтэйтэй золгож байгаад хүйсийг нь сольчих вий дээ” гэж та бодож байсан уу? Эсвэл мухар сүсэг үү? Инээдтэй ч юм шиг хэрнээ хөл хүнд эмэгтэй бүр их бага хэмжээгээр бодсон л байдаг байх.
Харин дараах бүсгүйчүүд энэ талаар юу гэж хэлсэн бол?

1. Би одоо 6 сартай жирэмсэн. Угаасаа бүх юм нь бүрэлдчихсэн одоо ургалтай нь биш. Мухар сүсэг л байх. Гэхдээ настайчуултайгаа золгочихоод бусад хүмүүстэй золгохгүй ээ. (A, 21настай)
2. Би бага хүүхдээ нилээн хэдэн жилийн өмнө төрүүлсэн л дээ. Золгоод хүйс солигдох талаар тэр үед мэддэг ч үгүй байлаа. Тэгээд яг Цагаан сараар жирэмсэн байж таараад хамаатныхаа жирэмсэн эмэгтэйтэй золгочихсон юм. Тэднийх охин, манайх хүү л дээ. Тэр үедээ бид хоёр юм бодоогүй. Одоо бодоход шууд хүйс нь солигдчихгүй ч гэсэн зан ааш нь солигдчихдог байж магадгүй гэж бодогддог. Багадаа тэдний охин хүү шиг, манай хүү охин шиг харагддаг байсан. Үсээ хоёр сүлжээд хүүхэлдэйгээр тоглоод л. Гэхдээ одоо бол аль аль гэр бүлтэй сайхан залуу, сайхан бүсгүй байгаа даа. (У, 45настай )
3. Би жирэмсэн байхдаа золгоогүй ш дээ. Угаасаа хүүхнүүд дөлөөд байдаг юм шиг санагдсан. Юмыг яаж мэдэхэв, жирэмсэн ч юм билүү. (Ц, 30настай)
4. Би лав золгохгүй гээд шийдчихсэн. Угаасаа ямар ч монгол ёсонд болдоггүй юм шиг байна лээ. (A, 22настай)
5. Янз бүрийн таних танихгүй хүмүүстэй золгоогүй. Жирэмсэн эмэгтэйгээс бусад ойр дотны хамаатан садантайгаа л золгосон. (Д, 22настай)
Харин та юу гэж бодож байна?
Цэцэг
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
