solongonews
Бодит явдлыг тайзан дээр гаргасан “Тал нутаг дахь Улаанмөчир”
2018-11-22 11:22
“Тал нутаг дахь Улаанмөчир”

“Улаанмөчирийн зориг санааг бадруулан, ард түмний дунд хүрэх” шууд харьяа улаанумөчрийн дуулалт бүжиг “Тал нутаг дахь Улаанмөчир”-ийн тоглолтыг Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд тоглов. Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч Ай Лихуа, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Суртал ухуулах хэлтсийн дэд дарга Жөү Чүньже нар тоглолтыг үзэж сонирхов.

Энэ удаагийн тоглолтыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны суртал ухуулах хэлтсээс санаачлан, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл, аялал жуулчлалын тэнхим, Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн хариуцан зохион байгууллаа. Дуулалт бүжиг “Тал нутаг дахь Улаанмөчир” нь Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн шууд харьяа Улаанмөчирийн тоглосон жүжиг билээ. Улаанмөчирийн малчин тариачдад зориулан тоглолт хийж байгаа үнэн бодитой үйл явдлыг тайзан дээр дахин харуулж, утга урлагийн хөнгөн морьт цэрэг, олон талын мэргэшил, Улаанмөчрийн өвөрмөц онцлогийг харуулж, малчин эмээ болон ач хоёрын яриагаар Улаанмөчирийн хөгжлийн явцыг хөтлөн гаргалаа.

Тоглолтод сонгодог маягийн “Саальчин бүжиг”, “Аяган бүжиг” багтаж байгаа бөгөөд шинээр зохион бүтээсэн “Сор бүжиг”, “Дайралцаа” бүжиг багтсан байна. Хүмүүст танил дасал болсон өнгөрснөө мөрөөдсөн дуу “Магтаал дуу”, “Угалз сийлсэн эмээл” болон шинэ амьдралыг тусгасан “Сэтгэлийн хүнээ санагалзсан нь”, “Сэтгэл зүрхээ чамдаа” зэрэг бүтээл мөн багтжээ. Эгэл жирийн, чин үнэнч, омог төгөлдөр, өнгө ялгарсан, үндэстний эв нэгдэл, хил хязгаарын амар тайван байдал, үндэстний сэргэн мандалт зэрэг гол сэдвийг тоглолтод бүрэн гүйцэд тусгаж чаджээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл