solongonews
Хятадын олон улсын импортын IV экспогийн бэлтгэл ажлууд үндсэндээ дуусав
2021-10-29 11:50
Хятадын олон улсын импортын IV экспогийн бэлтгэл ажлууд үндсэндээ дуусав.

Энэ сарын 28-нд хийлгэсэн Хятадын олон улсын импортын IV экспогийн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр одоогийн байдлаар IV экспогийн үндэсний үзэсгэлэн, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн, Хүнчяогийн форум, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа зэрэг олон төрлийн бэлтгэл ажлууд үндсэндээ бэлэн болсон байна. Нийт 58 улс орон, олон улсын 3 байгууллага үндэсний үзэсгэлэнд оролцож, 127 улс орон, бүс нутгуудаас ирэх 3000 шахам аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцох бөгөөд улс орон, аж ахуйн нэгжийн дундаж тоо өмнөх үзэсгэлэнгээс давах төлөвтэй байна. Үзэсгэлэнд оролцох бизнесменүүд нэрээ идэвхтэй бүртгүүлж байгаагаас нийт 39 худалдааны эвсэл бүлэг, 599 салбар бүлгийнхэн оролцох юм байна. Хүнчяогийн форум гол форумаас гадна "Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ой: Харилцан ашигтай хамтдаа ялж, ирээдүйгээ хамтдаа бүтээе" дээд түвшний форумыг зохион байгуулна. Үүний зэрэгцээ Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн, Хүнчяогийн форум нь 12 салбар форум, 1 удаагийн олон улсын семинар зохион байгуулах юм байна. Үүнээс гадна бас баялаг агуулгатай, олон төрлийн туслах үйл ажиллагаа, соёлын солилцооны үйл ажиллагаа, чухал павильоны арга хэмжээ зэрэг 500 гаруй арга хэмжээг газар дээр нь зохион байгуулна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл