solongonews
Хятад-Суданы харилцааны талаарх видео семинар” зохион байгуулав
2020-07-02 16:50
”Хятад-Суданы тахлын эсрэг хамтын ажиллагаа ба Хятад-Суданы харилцааны талаарх видео семинар” зохион байгуулав.

Суданд суугаа Хятад улсын Элчин Сайдын Яам, Янжөү их сургуулийн Суданы судалгааны төв хамтран 06-р сарын 30-ны өдөр "Хятад-Суданы тахлын эсрэг хамтын ажиллагаа ба Хятад-Суданы харилцааны талаарх видео семинар"-ыг зохион байгуулав.
Уг хуралд  Хятад, Суданы засгийн газрынхан, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн салбарынхан, хилийн чанад дахь хятад иргэд зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцов.
Семинарт Янжөү их сургууль, Бээжин их сургууль, Наньжин их сургууль, Баруун хойдын сургууль, Шанхайн гадаад хэлний их сургууль, Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын Олон улсын судалгааны академи, Хятадын орчин үеийн олон улсын харилцааны академи, Хартумын их сургууль зэрэг байгууллага нэгжийн 20 мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцов. Тэд Суданд (Африк) халдварт тахлын тархалтын байдал, Хятад, Судан улсын (Хятад-Африк) тахлын эсрэг хамтын ажиллагаа, Хятад, Судан (Хятад-Африк) хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Хятад улсад суугаа Суданы Элчин Сайдын Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Исамдин Суданы талд тахлын эсрэг материалын тусламж, оюуны дэмжлэг үзүүлсэнд Хятад улсад талархал илэрхийлж, мөн Суданы Засгийн газар Хятадын тахлын эсрэг амжилттай туршлагаас суралцаж эерэг үр дүнд хүрсэн байна гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл