Дөрөвдүгээр сарын 29-нд Элчин сайд Шин Хаймин Монголын нэрт Хятад судлаач, доктор М.Чимэдцэеэд "Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн" цол гардуулах арга хэмжээнд оролцон баярын мэнд хүргэв. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Яан Чиндун, Соёлын Зөвлөх Ли Вэй болон Хятад, Монголын Засгийн газар, соёл, нийгмийн зэрэг бүх хүрээний эрхэм нөхөд оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин арга хэмжээний үеэр хэлэхдээ, доктор М.Чимэдцэеэ нь Монгол Улсын нэрт соёлын зүтгэлтэн, Хятад судлаач. Олон жилийн хугацаанд Хятад Улсын соёлыг судлан, уран бүтээлээ тасралтгүй туурвиж, Хятад Улсын шилдэг бүтээлүүдийг идэвхитэйгээр орчуулан танилцуулсаар ирсэн. Түүнчлэн соёлын арвин их өвтэй, Монгол Улсын соёл боловсрол, нийгмийн бүхий л талын ажил үйлсэд чухал нөлөө үзүүлсэн төдийгүй Хятад Улсын соёлыг түгээн дамжуулж, Хятад Монгол хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлд идэвхитэй хувь нэмэр оруулсан билээ. Энэхүү эрхэм хүндэт "Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртэж буй нь зүй ёсны хэрэг бөгөөд, түүнд халуун баяр хүргэж байна.
Мөн Элчин сайд хэлэхдээ, өнөөгийн Хятад Монголын харилцаа амжилттай хөгжиж байна. Хоёр Улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжиж байна. Соёл бол хоёр улсын ард түмний сэтгэлийг холбох гүүр юм. Бид Хятад, Монголын соёлын солилцоог хөгжүүлэхийг өндрөөр чухалчилж, харилцан ойлголцол, суралцах, сургамж болох явдлыг дэмжиж байна. Бидэнд М.Чимэдцэеэ доктор шиг мянга мянган шилдэг хүмүүс Хятад, Монголын ард түмний соёлын солилцоо болон нөхөрсөг хамтын ажиллагааны үйл хэргийн төлөө тасралтгүй хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа юм. Бид бүхний хамтын хүчин чармайлт дор Хятад, Монголын харилцаа илүү ихээр өргөжин , том амжилтанд хүрч чадна гэдэгт итгэж байна гэлээ.

Доктор М.Чимэдцэеэ нь удаан хугацааны туршид Хятад судлалын ажил хийж байгаа Монголын Улсын Хятад судлалын хүрээн дэх лидерүүдийн нэг билээ. Тэрээр "Шүүмжлэл өгүүлэл", "Их суртахуй", "Суньзын байлдахуйн ухаан", "Хэв дундын ёсон", "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: Сэтгэлгээ, соёл", "Хятадын орчин үеийн эмэгтэй зохиолчдын шилдэг өгүүллэгийн дээжис" зэрэг сонгодог бүтээлүүдийг орчуулан хэвлүүлсэн. Түүнчлэн "Монголын Хятад судлал" сэтгүүл, "Орчуулга зүй" сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг. Түүний олон жилийн туршид Монгол Улсын олон улсын соёлын солилцоо, орчуулга зүйн үйл хэргийн төлөө гаргасан хувь нэмрийг үнэлэн Монгол Улс түүнд "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол тэмдгээр шагнаж үнэмлэх гардуулан өглөө.

"Соёлын гавьяат зүтгэлтэн" цол бол Монгол Улсын Ерөнихийлөгч өөрийн биеэр гардуулан олгодог төрийн дээд шагнал. Монгол Улсын бүх салбарын тэргүүлэгчдэд олгодог шагнал бөгөөд, энэхүү хүндэтгэлийг олсноор Монгол Улсын Засгийн газрын онцгой нөхөн олговор болон өндөр түвшний эмнэлэгийн тэтгэмж эдлэх боломжтой юм. Энэ бол М.Чимэдцэеэ захиралын одоогоор хүртсэн Монгол Улсыг хамгийн том шагнал юм.
