solongonews
Хятадын шинжлэх ухаанч анх удаа Vega шагнал хүртлээ
2017-01-05 10:15
Яо Таньдун тус шагналыг хүртсэн Хятадын анхны шинжлэх ухаанч бөгөөд тус яруу алдрыг хүртсэн Ази тивийн анхны шинжлэх ухаанч юм.

Академич Яо Таньдун /Зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Жинь Ливан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зураглав./

Шведийн хүмүүнлэгийн болон газар зүйн нийгэмлэгээс(SSAG)зарлсанаар Хөхнуур Төвдийн өндөрлөгийн мөсөн гол, экологийн судлалын талаар гаргасан хувь нэмрийг нь үндэслэн 2017 оны Vega шагналыг Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич, Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн Хөхнуур Төвдийн өндөрлөгийг судлах газрын судлаач Яо Таньдунд олгоно гэжээ.

Vega шагналыг 1881 онд гаргаж, гурван жилд нэг удаа дэлхийн хэмжээний газар зүй судлалын шинжлэх ухаанчдаас нэгийг сонгож Швед улсын вангаас шагнал гардуулдаг бөгөөд тус шагналыг “Газар зүйн судлалын Нобелийн шагнал” гэдэг. Яо Таньдун тус шагналыг хүртсэн Хятадын анхны шинжлэх ухаанч бөгөөд тус яруу алдрыг хүртсэн Ази тивийн анхны шинжлэх ухаанч юм.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://mongol.people.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл