Юан Лүнпиний “Хуа Наний хос улирлын цагаан будааг 0.06 га талбай бүрийн жилийн уналт 1500 килограммд хүргэх технологи” дахин шинэ тэмдэглэлийг бүтээж 0.06 га талбай бүрийн жилийн уналт 1537.78 килограммд хүрчээ.
Саяхан, Гуандүн мужид “Хуа Наний хос улирлын цагаан будааг жилд 0.06 га талбай бүрийн уналт 1500 килограммд хүргэх бүх явцыг механикжуулж, ногоон үр ашигтай арга судалгааг хийх” төсөл нь амжилттай болж, 0.06 га талбай бүрийн жилийн уналт 1537.78 килограммд хүрч, 0.06 га талбай бүрийн жилийн уналт дэлхийн шинэ тэмдэглэлийг бүтээсэн байна гэж нийтэлжээ.
Юан Лүнпин:
- Энэ нь цагаан будааны тав дахь үеийн технологи болно. Энэ удаагийн төсөл амжилтад хүрсэн нь Хятадын цагаан будааны уналт дэлхийн тэмдэглэлийг дахин шинэчилснийг харуулж байна гэжээ.
Одоо цагаан будаа тарьж байгаа талбай 26.67 сая га талбайд хүрч байгаа бөгөөд уг технологийг өргөнөөр хэрэглэх юм бол 0.06 га талбай бүрийн жилийн уналтыг 100 килограммаар дээшлүүлэх боломжтой юм.
