Сүүлийн өдрүүдэд Хятадын үйлдвэрлэл, мэдээллийн технологийн хөгжлийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулсан бөгөөд 2023 оны Хятадын үйлдвэрлэлийн салбарын нийт хэмжээ 14 жил дараалан дэлхийд эхний байрт жасаж байгааг Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шинь Гүөбинь танилцуулсан байна.
Тэрээр“2023 онд өсөлтийг тогтворжуулах төрийн бодлого үр дүнтэй хэрэгжсэн бөгөөд тогтоосон хэмжээнээс дээгүүр аж ахуйн нэгж байгууллагуудын нэмэлт үнэ өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувь өссөн байна.Тэдгээрийн дотор тогтоосон хэмжээнээс дээгүүр үйлдвэрлэлийн байгууллагуудын нэмэгдсэн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 5 хувь өссөн үзүүлэлт юм.Аж үйлдвэрийн эдийн засаг жилийн турш тогтвортой эерэг хандлагатай байж, үйлдвэрлэлийн салбарын нийт хэмжээ 14 жил дараалан дэлхийд тэргүүлсэн болно”.
-2024 онд аж үйлдвэрийн эдийн засагт тулгарч буй дотоод, гадаад орчин хүнд, нарийн төвөгтэй хэвээр байх боловч Хятад улс аж үйлдвэрийн цогц систем, зах зээлийн асар том хэмжээ, мэдээллийн төгс дэд бүтцийн давуу талуудтай байхад шалтгаалан аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих бүх талын хүчтэй эрч хүчийг цуглуулж аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн урт хугацааны чиг хандлага өөрчлөгдөхгүй гэжээ.
