solongonews
Хятад улс ”хос эргэлттэй” эдийн засгийг бүрдүүлнэ
2020-08-04 09:16
Хятад улс ”хос эргэлттэй” эдийн засгийг бүрдүүлнэ.

        Сүүлийн үед Хятадын Худалдааны яамнаас хийсэн санал асуулгын дүнд харуулснаар Хятадад үргэлжлэн хөрөнгө оруулан бизнес эрхэлнэ гэж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 99.1 хувь нь илэрхийлсэн байна. Qualcomm, Бостон Консалтинг Групп зэрэг Америкийн аж ахуйн нэгжийг багтаасан гадаадын хөрөнгө оруулалттай 10 аж ахуйн нэгжийн хариуцлагатай албаныхан сүүлийн үед:

- Хятадын эдийн засгийн хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж, аж ахуйн нэгжүүд Хятадад улам хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаа гэж тодорхой илэрхийллээ. Шинэ коронавирусийн халдварын нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд яагаад бүгд Хятадын эдийн засгийн талаар өөдрөг үзэлттэй байна вэ? Энэ нь зөвхөн Хятадын эдийн засгийн уян хатан чанар болон нөөц хүчнээс болсон төдийгүй, бас Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ орон зайг тасралтгүй өргөжүүлснээр бүх дэлхийн итгэлийг хөвчилж чадсанд байгаа юм.

Тун саяхан хуралдсан ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаас: Хятадад тулгарсан маш олон асуудал бол дунд урт хугацааных юм, эрхбиш урт хугацаагаар даван туулах өнцгөөс таньж, дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгож, дотоод ба олон улсын хос эргэлт харилцан ахиулсан хөгжлийн шинэ байдлыг түргэн бүрдүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн байна. Ингээд “хос эргэлт” гэдэг нь Хятадын өнөөгийн эдийн засгийн давтамж ихтэй үг болж, Хятадын эдийн засгийн хөгжилд стратегийн жолоодлого хангаснаар, Хятад улс хөгжлийн нэн их орон зай нээхэд тустай байх болно.

Үүнд, “дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгоно” гэдэг нь “цаг саатахгүй мөртөө зөвхөн гадаадад түшиглэхгүй” гэсэн үг байж, хөгжлийн нэн их үндэс сууриа дотооддоо тавьж, дотоодын хэрэгцээгээ үргэлжлэн өргөтгөж, өөрийн үйл хэргээ сайтар хийх болно. Яриангүй дотоодын томоохон эргэлтээр гол цогц болгоно гэсэн нь хаалгаа хааж, эргэлтийг зогсооно гэсэн үг биш юм, харин дотоодын хэрэгцээний нөөц хүчнийг бадруулахаар дамжин дотоод болон олон улсын зах зээлийг нэн сайн холбож, олон улс ба дотоодын хоёр зах зээл, хоёр төрлийн эх баялагийг нэн сайнаар ашиглах болно. “Дотоодын ба олон улсын хос эргэлтийг харилцан ахиулах”-ыг биелүүлэх нь Хятадын нээлттэй хэлбэрийн эдийн засгийг нэн өндөр чансаатай хөгжил тийш урагшлуулах төдийгүй бүх дэлхийн үйлдвэрлэл хангалтын гинжин холбоосыг тогтворжуулж, дэлхийн эдийн засагт нэн их ашиг тус авчрах болно.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт хүнд ноцтой цохилт өгсөн нөхцөлд Хятадын эдийн засаг “Хос эргэлтийг харилцан ахиулах” нь нэгэн содон үзүүлэлт болно. Энэ нь Америкийн зарим улс төрчдийн хөөрөгдөж байгаа “Гадны аж ахуйн нэгж салж гарах”, “Хятадын эдийн засагтай хэлхээ холбоогүй байх” зэрэг гаж буруу онолд дорвитой хариу цохилт болж, тогтворгүй байгаа дэлхийн эдийн засаг хийгээд хүндрэл бэрхшээлд тулгараад байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид итгэл болон хөдөлгөгч хүч сэлбэх болно.

Өнөөгийн болон хойшдын хэсэг хугацаанд Хятадын хөгжил стратегийн боломжит үедээ оршсоор байх болно. Харин боломж тохиол болон өрсөлдөөн сорилт гэсэнгүй цөм шинэ хөгжил өөрчлөлттэй байх болно. Дараагийн шатанд Хятад улс халдвараас сэргийлэн хянах болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэн сайнаар ерөнхийлөн дүгнэж, нөхцөл байдлын дагуу зориг төгөлдөр урагшилж, эдийн засаг нийгмийн хөгжлийн бүтэн жилийн зорилтод үүргээ чармайн биелүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тусалж, даяарчлал нэн гүнзгий салбар тийш хөгжихийг сайжруулах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл