Хятад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны IV дээд хэмжээний хурал 19-нд Хорватын Дубровник хотод боллоо. БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн арга хэмжээнд баяр хүргэсэн байна.
Ли Кэчян баярын үгэндээ: - Аялал жуулчлалын салбар нь дэлхийн эдийн засагт хурдтай хөгжиж буй салбаруудын нэг юм. Хятад-Төв болон Зүүн Европын орнуудад аялал жуулчлалын нөөц баялагтай бөгөөд аялал жуулчлалын хамтын ажиллагаа өрнүүлэх сайн сайхан үндэс суурь, асар их нөөц хүчинтэй юм. Хоёр тал, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны дээд хэмжээний хурлын боломжийг ашиглан, аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхтэй өргөтгөж, Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын соёлын солилцоог дэмжин, хоёр ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлж, улс орнуудын хөгжлийг дэмжихийг хүсэж байна хэмээн онцолжээ.
Хятад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны IV хуралд баяр хүрэв
2018-09-19 20:27
Хятад-Төв, Зүүн Европын орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны IV хуралд баяр хүрэв.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
