solongonews
Хятадын патентын эрхийн өргөдөл ихээр нэмэгдэв
2018-01-05 10:28
Бээжин хотноо энэ сарын 4-нд 2018 оны бүх Хятадын Оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурал болов.

    Сэтгүүлчийн мэдээлснээр 2017 онд Хятадын патентын эрхийн өргөдөл 1 сая 382 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.2 хувиар нэмэгджээ. Мөн Хятад улс оюуны өмчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр талт буюу олон  талт хамтын ажиллагааны 52 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 2018 онд Хятад  улс оюуны өмчийн эрхийн гадаадад дахь салбараар дамжуулж, үйлдвэрлэлийг олон  улсын өртгийн гинжин хэлхээний дунд, дээд түвшинд хүргэх юм. 

Хятадын Үндэсний оюуны өмчийн эрхийн газрын дарга Шэнь Чан-Юй мөн өдрийн хуралд хэлэхдээ: 

- Хятад улсын патентын эрхийн өргөдөл, дотооддоо бүртгэгдсэн патентын эрх шинэ амжилт тогтоосон бөгөөд оюуны өмчийн эрхийг хамгаалахаа цаашид  чангатгана гэёэн байна. 

"2017 онд патентын эрхийн өргөдөл 1 сая  382 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.2 хувиар нэмэгдэв. Үүнд, 744 мянган  өргөдлийг хэлэлцэн эрх олгох хугацааг 22 сарын дотор тогтоон барьж байна.  Хятадын дотоодод патентын эрхийн бүртгэл 1 сая 356 мянга буюу 10 мянган хүнд 9.8  патентын эрх оногдож байна. Патентын эрхээр барьцаалж, 72 тэрбум юаний хөрөнгө  босгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар нэмэгджээ. Оюуны өмчийн эрхийн ашиглалтын зардлын экспортын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар хүрсэн  байна". 
Шэнь Чан-Юй:

- Сүүлийн жилүүдэд Хятад улс  оюуны өмчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааны талаар шинэ амжилт гаргалаа.  Өдгөө Хятад улс 23 улс оронтой патентын эрхийн хяналт шалгалтын хялбарчилсан  арга хэрэгжүүлж, 2017 онд олон улсын хоёр талт буюу олон талт хамтын ажиллагааны  52 хэлэлцээрт гарын үсэг зурсан юм гэж хэллээ.

"Нэг бүс нэг зам"-ын Олон улсын хамтын ажиллагааны дээд чуулганы үеэр Оюуны өмчийн эрхийн үндэсний зөвлөл Хятадын Засгийн газрыг төлөөлөн Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагатай "Нэг бүс нэг зам"-ын оюуны өмчийн эрхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Итгэмжийн  санд хятад ажилтан элсүүлэн орох тухай санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан  юм. 

Хятад, Америк, Европ, Япон, Өмнөд Солонгосын шинэ бүтээл, гадаад  дизайны зураг төслийн таван комиссын хамтын ажиллагаа, Хятад, Монгол, Орос ба Хятад,  Япон, Өмнөд Солонгосын гурван комиссын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Оюуны өмчийн эрхийн хамтын ажиллагааг БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны ерөнхий цар хүрээнд хамруулахыг ахиулав. Европын патентын товчоотой бүх талын стратегийн  түншийн харилцаа тогтоолоо. Камбож улс Хятадын олгосон патентын эрхийг өөрийн  орондоо хүлээн авдаг анхны орон болсон юм гэж хэлсэн байна.

2018 онд Хятад улс  патентын эрх олгох чанарын шаардлагыг дээшлүүлж, оюуны өмчийн эрхийн тогтолцооны  хүрээ хэмжээг гадаадад тэлэн Хятадын аж үйлдвэрийг дэлхийн үнэ цэнийн салбарын дунд, дээд түвшинд хүргэхээр хичээн ажиллах болно. Шэнь Чан-Юй:

- Өндөр үнэ  өртөгтэй, патентын эрх бүхий гол гол бүтээгдэхүүн гаргаж, шинэ бүтээлийн гол  цогцуудыг урамшуулан дэмжиж, оюуны өмчийн эрх бүхий тэргүүний чухал технологийг  бүтээхийг эрчимжүүлж, стратегийн шинж чанартай, өндөр үнэ өртөг бүхий патентын  цогцуудыг бүрдүүлж, Хятадын улам олон патент, тогтолцоог олон улсын стандартад  хамруулж, дээд түвшний патентын тогтолцоо байгуулахаар хичээн ажиллана гэсэн байна.



 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл