solongonews
Хятад-Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын нээлтийн ёслол
2017-08-29 16:25
2017 оны Тал нутгийн соёлын найрын нээлтийн ёслол 08-р сарын 28-ны өдөр Хөххотын Улаантеатрт боллоо.

        Монгол үндэстний өвөрмөц соёл урлагийн гайхамшгийг нэгэн дор харуулдаг Хятад улс, Өвөр Монголын Тал нутгийн Соёлын найр 13 жилийн туршид амжилттай явагдсаар нэгэнт дэлхийд цууриалсан соёлын нэгэн онцлог болсон юм. 2017 оны Тал нутгийн соёлын найрын нээлтийн ёслол 08-р сарын 28-ны өдөр Хөххотын Улаантеатрт боллоо. Нээлтийн ёслолд Өөртөө Засах Орны дарга удирдлагууд, хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Суртал Ухуулах хэлтсийн дарга Бай Юй Ган үг хэлж албан ёсоор эхлүүлэв. Нээлтийн ёслолд зориулсан “Тал нутгийн гэрэлт” нэртэй бүрэн хэмжээний жүжиг тавьж үзэгч олонд бэлэг барьлаа. XIV удаагийн Тал нутгийн соёлын найр 09-р сарын 03-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

                                                                                      Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл