11.93 сая иргэнд ажил олгож, жилийн зорилтоо урьдчилан биелүүлэв
2019-11-15 20:32
Хятад улс өнгөрсөн 10-р сард 11.93 сая иргэнд ажил олгож, жилийн зорилтоо урьдчилан биелүүлэв.
Энэ сарын 14-ний өдөр улсын тоо бүртгэлийн товчооны хэвлэл мэдээллийн төлөөлөгч Лиу Айхуа танилцуулахдаа: - 01-ээс 10-р сар болтол улсын хэмжээний хот сууринд шинээр ажил олгосон иргэний тоо 11.93 саяд хүрч, хот суурингийн 11 саяас дээш иргэнд ажил олгох жилийн төлөвлөгөөгөө урьдчилан биелүүлсэн гэжээ.
Лиу Айхуа: - 10-р сард эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тогтвортой, бүтцийн төлөвлөлт тогтвортой ахиж байна. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт намжиж, гаднын тогтворт бус элемент нэлээд олон, улсын дотоодын асуудал болон бүтцийн чанартай зөрчил давхцаж байна гэжээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
