solongonews
Нэг долоо хоногийн цар тахлын нөхцөл байдал
2021-02-17 20:36
Нэг долоо хоногийн цар тахлын нөхцөл байдал

        Синьхуа Агентлагийн мэдээ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн КОВИД-19 цар тахлын талаар гаргасан долоо хоногийн тайланд 02-р сарын 14-нийг хүртэлх нэг долоо хоногийн байдлаар дэлхий даяар КОВИД-19 цар тахлаар батлагдсан 2.7 сая тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 16 хувиар буурч, таван долоо хоног дараалан буурах хандлага гарч байгааг харуулсан байна. Цар тахлаар нас барсан нь ойролцоогоор 81 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 10 хувиар буурсан. Энэ нь гурван долоо хоног дараалан буурсан хандлагатай байгааг харуулж байна.

Энэ долоо хоногт ДЭМБ-ын хуваасан дэлхийн 6 том бүс нутгийн 5 бүс нутагт шинээр оношлогдсон тохиолдлын тоо 13-20 хувийн хооронд буурч, зөвхөн Зүүн Газар дундын тэнгисийн бүс нутагт шинээр батлагдсан тохиолдлын тоо 7 хувиар нэмэгджээ. Бүх бүс нутагт нас  барсан хүний тоо нэмэгдэх нь буурч байна.

Тус долоо хоногт КОВИД-19 цар тахлаар батлагдсан тохиолдлын дэлхийн эхний таван улс бол АНУ, Бразил, Франц, Орос, Их Британи юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл