
05 -р сарын 14-ний өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны эмэгтэйчүүдийн холбоот хурал , “Наран мандах” үндэстний гар урлалын бүтээгдэхүүн боловсруулах компаниас зохион байгуулсан “Монгол хүүхэлдэй ”-н хувцас заслын уралдааны шагнал олгох ёслол болж өндөрлөлөө.
Энэ удаагийн уралдаанд бүх хошууны 300 гаруй уран бүтээлч оролцож, өөр өөрийн урлан бүтээсэн үндэстний онцлог болон газар орны өвөрмөц онцлогтой 169 хос "Монгол хүүхэлдэй”-н хувцас загварыг дэлгэн үзүүлж, хянагч нарын шалгаруулан гаргасан 39 хос бүтээлээс нэг алтан медаль, 3 мөнгөн медаль, 5 хүрэл медалиар шагнаж, 10 шилдэг бүтээл, 10 шинийг үүдсэн бүтээл, 10 шилдэг уран бүтээлчийг шагнасан байна.







