solongonews
Нинчэн болон Аршаан хятадын үндэсний хөдөө аж ахуйн аялан зугаалах гол шяниар сонгогдов
2021-11-09 11:35
Нинчэн болон Аршаан хятадын үндэсний хөдөө аж ахуйн аялан зугаалах гол шяниар сонгогджээ

    Сүүлийн өдөр хятадын Хөдөө аж ахуйн яамнаас гаргасан хятадын үндэсний хөдөө аж ахуйн аялан зугаалах гол шяний эхний ээлжинд ӨМӨЗО-ны Нинчэн шянь болон Аршаан хот сонгогдсон байна.

   Энэ жил шяний түвшний мэдүүлэлт, мужийн түвшний сонгон шалгаруулалт, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан дүгнэлт, онлайн сурталчилгааны дараа хятад улсын хэмжээнд нийт 60 хошуу шянь (хот, дүүрэг)  хөдөө аж ахуйн зугаалан тойрох гол шяниар тодорчээ. "14-р таван жил" бол хятадын хөдөө аж ахуйг өөрчлөх нэн чухал үе юм. Хөгжлийн шинэ шатанд үндэсний хөдөө аж ахуйн зугаалан тойрох гол шяниудыг бүтээн байгуулахын тулд ногоон  хөгжлөөр голуулах, идэвхтэй аж ахуй эрхлэлт, нөөц баялгийг нэгтгэн хэрэгжүүлэх, соёлын өв залгамжлал, хил дамнасан интеграцчлал, хөдөө аж ахуйн орлогын өсөлтийг нэмэгдүүлэх зарчмаар Хөдөө аж ахуйн олон чиг үүргийг өргөжүүлэх, хөдөөгийн аж үйлдвэрийн форматыг баяжуулах, тариачдын ажлын байрыг өргөжүүлэх дээр хүчлэн хятадын үндэсний хэмжээнд нэр хүндтэй, нөлөө бүхий 300 хөдөө аж ахуйн аялан зугаалах гол шяниудыг бий болгохоор анхааран ажилласан байна.

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл