БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ 10-р сарын 01-нд Бээжин хотноо ёслол төгөлдөр болж, Тянь Ань Мэнийн талбайд цэргийн томоохон парад, олон түмний жагсаал болсон бөгөөд үүнд гаднын хэвлэлийнхэн дээд хэмжээгээр анхаарал хандуулж байна.
Английн BBC агентлаг орон нутгийн цагаар 1-ний өглөөнөөс эхлэн Хятадын үндэсний баярын арга хэмжээг шууд дамжууллаа. Мөн өдрийн ёслолын арга хэмжээ өргөн цар хүрээтэй, ёслол төгөлдөр болж, 15 мянган офицер дайчид оролцон, дээд шинэ технологийн 600 зэвсэг техникийг үзүүлсэн хэмээн мэдээлжээ.
Австралийн сонин "Хятадын хөгжил Австралийн мөрөөдлийг гэрэлтүүлж байна" сэдэвт мэдээ нийтэлж, Бээжинд болж буй ёслолын арга хэмжээ Хятадын үндэсний хүчин чадлыг харуулж байна. Дэлхийд хамгийн хол тусгалтай цөмийн пуужин, хэт хурдан нисгэгчгүй нисэх онгоц ирээдүйд аливаа өрсөлдөөн сорилтыг зохицуулах хүчин чадалтай гэдгийг харууллаа. Хятадын хөгжилд Австрали зөв хандлагатай байх ёстой. Хятадын хөгжил мөн Австралийг өөрчилж байна. Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чанартай гэжээ.
