БНХАУ “Ухань” хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст хөөргөнө
2020-04-07 09:55
БНХАУ “Ухань” хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст хөөргөнө.
БНХАУ ард иргэдийнхээ "COVID-19"-тэй хийсэн тэмцэлд зориулж, “Ухань” хэмээн нэрлэсэн хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст тойрог замд оруулна.
Тус хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1A" зөөгч пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл.
БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд, мөн сарыг судлах технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Хятадын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гарагийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн гадаргууг энэ жилээс эрчимтэй судалж эхлэх юм байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
