Хятадын Өдрийн Сонины сайтын 2 дугаар сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ: “Эрхтэн худалдаалахын эсрэг дэлхийн дээд хэмжээний уулзалт” саяхан Ватиканы хот улсад болж, НҮБ, Европын Холбоо болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгчид, дэлхийн улс орнуудын эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн дарга нар тэрчлэн 60 гаруй улс орнуудаас хүрэлцэн ирсэн мэргэжилтэн эрдэмтэд уулзалтад оролцов.
Хятадын Өдрийн Сонины сайт энэ удаагийн уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Австралийн Гриффитких Их Сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах асуудал эрхэлсэн шилдэг мэргэжилтэн Кампбэлл Фрасэр докторыг сурвалжлав. Фрасэр докторын судалгааны гол салбар бол улс дамнасан хүний биеийн эрхтэн худалдаалах асуудал болно. Тэрээр 2008 оноос эхлэн дэлхийн эрхтэн худалдаалах асуудлын хөгжлийн чиг хандлагад хяналт тавьж, дэлхийн олон газруудаар айлчилж, 1000 гаруй эрхтэн худалдаалахад хохирогч, худалдан авагч, зуучилсан бизнесмен болон эмч нар, мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан улс орнуудын эрүүл мэндийн албан хаагчид, ашгийн бус байгууллага, хууль сахиулах байгууллагатай хамтран хүний эрхтэн хууль бусаар худалдаалахад цохилт өгөх асуудлыг сурвалжилсан байна.
Фрасэр доктор Хятад орны эрхтэн шилжүүлэн суулгах салбар дахь дэвшил болон бүтээлийг өндрөөр үнэлдэг. “Миний шинжилгээний дүнгээс үзэхэд, гадаадын хүмүүс Хятад орноос эрхтэн худалдан авах боломжгүй. Тэрээр Хятадын Өдрийн Сонины сайтын сурвалжлагчид мэдэгдэхдээ, “Одоогоор дэлхийд эрхтэн худалдаалах явдал Египетийг оролцуулсан Дундад Дорнодын бүс нутагт төвлөрч байна. Харин Хятад биш” гэв.
Хятад орны төлөөлөгчид мөн урилгаар энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятад орон хууль бусаар эрхтэн худалдаалахад цохилт өгөх талаарх туршлагаа хуваалцав. Хятадын эрхтэн шилжүүлэн суулгах хөгжлийн сангийн ТУЗ-ийн дарга Хуан Жефү 7-ны өдрийн дээд хэмжээний уулзалтад илэрхийлэхдээ, Хятадын Засгийн газар эрхтэн хандивлаж шилжүүлэн суулгах ажилд ихээхэн анхаарал хандуулж, 2007 онд Хятад орон “Хүний эрхтэн шилжүүлэн суулгах журам”-ыг баталж, 2011 онд эрхтэн худалдаалах болон сайн дурын бус эрхтэн авах асуудлыг эрүүгийн хуулиар зохицуулах хүрээнд оруулж, 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Хятад орон цаазаар авах ялтны эрхтэн хэрэглэхийг бүх талаар зогсоож, иргэдээс сайн дураараа хандивлах нь цорын ганц хуульд нийцсэн эх үүсвэр болов. Хятад орон мөн иж бүрэн цуврал бодлого боловсруулж, хүний биеийн эрхтэн хандивлах шилжүүлэн суулгах зөвлөл байгуулж, эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгахыг хуулийн дагуу дүрэмжүүлэх ажлыг ахиулсан байна.
Фрасэрийн судалж илрүүлснээр зарим бүлэг, нийт улс төр буюу шашны зорилгоор үүсэн, өөрийн бүлгийн гишүүд эрхтэн авах болон худалдаалахад өртсөн гэцгээж байна. Харин тэд ер нь бүрэн бүтэн, хүчтэй баримт байхгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж илүү их улс төрийн бооцоо болгохыг хүсдэг. Хятадын Засгийн газар эрхтэнг “Амьдаар авсан” Фалүньгүнгийн гишүүн бол түүний нэг жишээ гэж чалчиж байна.
Фрасэр сэтгүүлчдэд хэлэхдээ, миний судалгааны бүтээл Фалүньгүнгийн сурталчилгаатай нийцдэггүйгээс шалтгаалан тэр болон бусад гадаадын мэргэжилтнүүд Фалүньгэнгийн хүмүүст тасралтгүй үймүүлэгдсээр байна гэв. “Өнгөрсөн 8 дугаар сард Фалүнгүнгийнхэн Хонконгт болсон олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах хуралд оролцохыг таслан зогсоохыг санаархав. Тэд өөрийн зорилгодоо хүрч чадахгүй болохоор хүн томилж миний өөдөөс чанга дуугаар бархирч миний илтгэлийг таслан зогсоохыг санаархав. Хамгийн дэмий зүйл нь гэвэл миний илтгэлийн гол сэдэв нь онцгой ашиг сонирхлын бүлэгтэй холбоотой болохоор Хятад оронтой холбоогүй” гэлээ.
Фалүньгүнгийн үймээн нь Фрасэрийн анхаарлыг татаж, тэрээр Фалүньгүнгийн дурдсан эрхтэнг “Амьдаар нь авах” гэсэн нь хоосон цуурхал болохыг илрүүлжээ. “Би Фалүньгүнгийн хангасан “гэрч”-тэй уулзсан. Харин тэд бусдад захирагдаж байгаа нь ил тод. Будын бэлдсэн материалыг уншихаас цаашгүй”. Фрасэр хэлэхдээ “Тэд Хятадын ямар нэгэн эмнэлэгт огт очоогүй, зөвхөн хүний бэлдсэн материалыг эмхтгэж, тоо баримтыг тооцоолох аргаар тооцоолж, ямар ч шинжлэх ухааны баримтгүй. Мөн тэд эрхтэн худалдан авсан нэг ч гэрч олоогүй. Энэ нь эрхтэн худалдаалах салбарт ямар ч боломжгүй байдаг”. Фрасэрийн илэрхийлснээр, тэрээр өөрөө Хятадын шилжүүлэн суулгадаг олон эмнэлэгт орж, 100 гаруй Хятадын эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнг сурвалжилжээ. Хэрэг дээрээ Хятад оронд эрхтэн дутагдалтай байдалд байна. Фалүньгүнгийн хэлдэг зүйл огтхон ч боломж байхгүй болохыг нотолж байна.
Фрасэр хэлэхдээ, Фалүньгүн өөрийг нь үймүүлсэн явдал бол Фалүньгүнгийн хэлдэг эрхтэнг “Амьдаар нь авдаг” гэсэнд заналхийлэл болж, тэд бодит байдал ямар болохыг ойлгодог. Фалүньгүнгийн Хятадын эсрэг олонх үйл ажиллагаа нь эрхтэнг “Амьдаар нь авдаг” гэсэн цуурхалд тулгуурладаг болохоор арга бүхний сүвэгчилж энэхүү цуурхлаа хамгаалж байна. Гадаадын зарим Хятадын эсрэг эртэмтэн болон улс төрчид ийм цуурхалд дуртай байдаг. Учир нь цуурхлыг нотлоход маш хэцүү байдаг. Тэд ийм цуурхалд итгэхийн оронд тэр цуурхлыг судалж нотлох хэрэгтэй байна. Үнэндээ тэд ямар ч тодорхой баримт авч ирж чаддаггүй.
Фалүньгүнг бишрэгчидтэй ойртох явцад Фрасэр Фалүньгүнгийн бишрэгчид Фалүньгүнгийн эзний байгалиас давсан хүчтэй гэдэгт итгэдэг. Түүний хэлж өгсөн бүх цуурхалд итгэдэг бөгөөд өөрөө хэзээ ч нотолдоггүй. АНУ, Тайвань болон эх газрын эмч нар Фалүньгүнг биширдэг хүмүүсийг эмчлэх, эм хэрэглэхээс татгалзаж байгаа байдалд санаа зовж байдаг. “Фалүньгүнг бишрэгчид өөрөө эмчлэхээс татгалзах төдийгүй, өөрийн хүүхэд нь эмнэлгээр эмчлүүлэхээс татгалздаг болохыг илрүүлжээ.
Фрасэр илэрхийлснээр, Хятад орон одоогоор эрхтэн шилжүүлэн суулгах дүрмийн өөрчлөлтийг ахиулж тодорхой амжилтад хүрсэн.
Тэрээр “Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгадаг байгууллага Хятадын ажил нэгтэн энэхүү салбарт гүйцэтгэж байгаа чухал ажлыг дэмжихийг хүсдэг байна.
