solongonews
Чиндао боомтоор 144 цагийн дотор визгүй зорчиж болно
2019-01-02 20:49
Хятадад богино хугацаагаар жуулчлах, бизнесийн айлчлал хийх гадаадын хүмүүст хил нэвтрэх явдлыг хялбарчлах зорилгоор 2019 оны 01-р сарын 01-нээс Хятадын Шямэнь, Чиндао, Үхань, Чэндү, Күньмин таван хот 53 орны иргэд 144 цагийн дотор визгүй зорчих бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.

Шинэ бодлого хэрэгжүүлсэн эхний өдөр Шямэний Гаочи олон улсын онгоцны буудал 144 цагийн дотор хилээр визгүй зорчих анхны жуулчнаа хүлээн авлаа. Лос Анжелес хотоос онгоцоор ирсэн Америкийн жуулчин Беме онгоцны буудлын ажилтны тусламжтайгаар хилээр визгүй нэвтрэх тусгай хонгилоор саадгүй өнгөрч, хилээр визгүй зорчсон анхны хүн боллоо.

Итали, Франц, ОХУ, АНУ, Бразил, БНСУ, Япон зэрэг 53 орны иргэд, олон улсын жуулчлалын хүчинтэй гэрчилгээ, 144 цагийн хугацаагаар зорчих, гуравдагч орон руу дамжин өнгөрөх тасалбартай байх зэрэг болзол хангасан бол дээрх хотуудын холбогдох боомтоор визгүй нэвтэрч болох юм

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл