Саяхан Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо баримт бичиг боловсруулж, ногоон хөгжлийг ахиулах үнийн механизмыг шинэчлэн төгөлдөржүүлж, экологийн хүрээлэн буй орчны өөрийн өртгийг эдийн засгийн эргэлтийн өөрийн өртөгт оруулан, бохирдуулагч болон хэрэглэгчээр зохих хэмжээний өөрийн өртөг гаргуулахыг шаарджээ.

07-р сарын 02-нд болсон хэвлэлийн бага хуралд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны үнийн газрын дарга Юе Шиүхү: Одоогоор Хятадын эх баялгийн хүрээлэн буй орчны үнэ хараахан эх баялгийн хомстлын хэмжээ, экологийн үнэ өртөг, хүрээлэн буй орчны хохирлын өөрийн өртөг зэргийг бүрэн гүйцэд тусгаж чадаагүй. Эх баялгийн хэмнэх, экологийн хүрээлэн буй орчны хамгаалалтад ашигтай урамшуулал, хязгаарлалтыг уялдуулсан үнийн механизм ч бүрэн төгс биш гэжээ.
Шинээр боловсруулсан баримт бичигт бохир усыг шийдвэрлэх төлбөрийн бодлогыг сайжруулах, хатуу хог хаягдлыг шийдэх төлбөрийн механизмыг бүрэн болгох, ус хэмнэхэд ашигтай үнийн механизм байгуулах, эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалсан цахилгааны үнийн механизмыг бүрэн гүйцэд болгох зэрэг талаар олон арга хэмжээг дурджээ. Олон арга хэмжээ нь хотын бохир усыг цэвэршүүлэх, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны бохирдлыг арилгах, агаар мандлын бохирдлыг арилгах зэрэг экологийн хүрээлэн буй орчны салбарын илэрхий асуудалд чиглэсэн байна.

