
Ордос хотын Отогийн өмнөд хошууны "Ордосын эгшиг" найрал дууны анги Монгол Улсын Улсын Их Баяр Наадмын нээлтийн ёслолд урилгаар оролцсон байна.
Тагтаа соёлын хөгжлийн ХК зуучлан, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн урилгаар хүрэлцэн очсон Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошууны "Ордосын эгшиг" найрал дууны ангийн 20 гаруй уран бүтээлч Улсын Их Баяр Наадмын нээлтийн ёслолд Ордос уламжлалт урлагийг наадамчин олонд мэдрүүлжээ.
Тэд "Ордос монгол", Ордосын уламжлалт монгол хувцасны шоу, хөгжимгүй найрал дуу зэрэг гурван төрлийн үзүүлбэрээрээ Монгол Улсын наадамчин олны сэтгэлд хүрчээ. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулиас тэдэнд хоёр орны нөхөрлөл, соёлын солилцоог ахиулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн хүндэт өргөмжлөлийг гардуулсан байна.

Хятад улсаас Монгол Улсад удаан хугацаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа цөөхөн хэдэн соёл урлагийн байгууллагуудын нэг Тагтаа соёлын хөгжлийн ХК нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, хоёр орны соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлээр урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Мөн хоёр орны соёлын солилцооны салбарын үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж оролцож байна.
2018 оны ӨМӨЗО-ы Соёлын танхимын ажлын үзэл санаагаар гадаадтай соёлоор харилцах талд "Бүс ба зам"-ын стратегийг бүрэн дүүрэн ойлгож, газарзүйн давуу талыг бүрэн дүүрэн ашиглах, ОХУ, Монгол Улстай соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ажиллаж байна.

Тагтаа соёлын хөгжлийн ХК нь Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль болон Ордос хотын найрал дууны ангийн хамтын ажиллагаанд гүүр болж, Өвөр Монголын уламжлалт урлагийг Монгол Улсад танилцуулсан байна. Энэ нь Хятад улсаас Монгол Улсын Улсын Их Баяр Наадамд оролцсон хамгийн анхны урлагийн баг хамт олон болж, үндэсний уламжлалт соёлын өвөрмөц талыг харуулжээ.

