solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхийг онцлов
2016-07-20 23:16
Ерөнхий сайд Ли Кэчян өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхийг онцлон чухалчлав.

Энэ сарын 18-нд ерөнхий сайд Ли Кэчян нийгмийн хөрөнгө оруулалтыг эрүүл тогтвортой хөгжүүлэх асуудлаар муж хотын засаг дарга нарыг оролцуулсан чухал хуралдаан зохион байгуулжээ.
Хурал эхэлмэгц Ли Кэчян одоогийн эдийн засгийн эргэлтийн явц дахь нэгэн чухал асуудал буюу нийгмийн хөрөнгө оруулалтын хурдац буурсан тухай ярилаа. Тэрээр "саяхан гаргасан Хятадын эдийн засгийн оны эхний хагасын тайлангаас үзвэл, эдийн засгийн эргэлт тогтвортой, бүтэц нь сайжирсан хэдий ч нийгмийн хөрөнгө оруулалтын хурдац буурсан байна. Үүнд анхаарал тавих хэрэгтэй байна" гэжээ.

Уг хуралд, Гирин, Жянсү, Аньхүй, Гуандүн, Гуанши, Сычуань зэрэг мужийн хариуцлагатан нар илтгэл тавьж, санал дэвшүүлсэн юм. Ли Кэчян тэдэнтэй санал бодлоо солилцлоо.
Тэрээр хэлэхдээ: "Хятад орон өнөөдөр үйлдвэржилт, хотжилтын явцад байгаа болохоор хөрөнгө оруулалтыг үр ашигтай нэмэгдүүлэх нь тоо хэмжээг өсгөж, бүтцийг сайжруулахад маш чухал ач холбогдолтой юм. Үүнд, иргэдийн хөрөнгө оруулалт нь ажлын байраар хангахыг нэмэгдүүлэхэд түлхэц болох учир бид эдгээр үр ашигтай хөрөнгө оруулалтыг бодолцох шаардлагатай байна. Бид ерөнхий эрэлт хэрэгцээг зохимжтой нэмэгдүүлэх явцад үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүтцийн шинжтэй өөрчлөлтийг чухалчилна. Энэ нь үр ашигтай хөрөнгө босголтод чухал үүрэг гүйцэтгэх юм. Хэлбэрэлтгүй баримтлах хоёр үндсэн зарчмыг ягштал мөрдөж, одоогийн нийгмийн хөрөнгө оруулалт, ялангуяа иргэний хөрөнгө оруулалтын хурдац буурсан байдлыг эргүүлэн, шинэ амжилт тогтоох шаардлагатай байна" гэжээ.
Ерөнхий сайд Ли Кэчян цааш нь хэлэхдээ: "Нийгмийн хөрөнгийг удирдах эрч хүчээ эрчимжүүлж, хэт үйлдвэржилттэй, бохирдолтой аж үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж, нэн их хөрөнгө мөнгийг дутуугаа нөхөх, бүтцийг сайжруулах, улс нийтээрээ ажил эрхэлж, шинийг бүтээл, инноваци болон шинэ хөдөлгөгч хүч бий болгон ардын амьжиргааг сайжруулахад ашиглаж, хөгжлийг хурдасгах хэрэгтэй" гэжээ.
Ли Кэчян: Нийгэм эдийн засаг, ард түмний амьжиргааны хүчийг нэмэгдүүлэх нь нийгмийн өөрчлөлтийн асуудал болно. Өөрчлөлтийн хүчээр нийгмийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй.Өөрчлөлтийг түргэтгэж, үр ашигтай хөрөнгө оруулалтад саад болж байгаа, ялангуяа нийгмийн хөрөнгө оруулалтын зөв хөгжлийг боогдуулж байгаа саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Мөн зах зээлд орох боломжийг чөлөөтэй болгож, засаг захиргааны журмыг хялбарчлах хэрэгтэй. Тогтолцооны чанартай арилжааны өртөг их байгааг тогтоох хэрэгтэй, мөн өөрийн өртгийг бууруулахад тогтолцооны чанартай арилжааны өртгийг эн тэргүүнд бууруулах хэрэгтэй. Одоо жил бүр шинээр 10 мянга гаруй аж ахуйн нэгж нэмэгдэж байгаагийн зэрэгцээ их дээд сургууль төгссөн оюутнуудад түшиглэн ажлын байр бий болж байна. Иймээс засаглалыг цомхтгон, эрхийн хэт төвлөрлийг сааруулах, зөвшилцлийн тогтолцооны өөрчлөлт зэргийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Мөн татварыг хөнгөлөх зэрэг бодлогыг явуулах, эрүүл тогтвортой валютын бодлогыг хэрэгжүүлэхэд санхүү бодит эдийн засагт нөлөөлнө. Ялангуяа жижиг дунд аж үйлдвэрийн үйлчилгээг чухалчлан, зээлийн хураамжийг цэглэн, санхүүгийн байгууллага хадгаламж, зээлийн алдагдлаа зохистой хянах удирдлага, санхүүжилтийн зардлыг бууруулж, анхан шатны аж ахуйн нэгжүүдэд боломжийн зээлийн эрхийг олгох хэрэгтэй гэлээ.


Тэрээр: "Санхүүжилт хийхэд бэрхшээлтэй, үнэтэй зэрэг асуудалд даруй бодит арга хэмжээ авч зохицуулах ёстой. Өмчийн санхүүжилт, бодит эдийн засгийн хөшүүргийг бууруулж ажиллахыг урагшлуулах хэрэгтэй" гэжээ.


Мөн хөрөнгө оруулах арга хэлбэрээ өөрчилж, засгийн газар болон нийгмийн хөрөнгийн хамтын ажиллагааны хэлбэрийг сайжруулахад зөвхөн дэд бүтцийн салбарт анхаарал тавиад зогсох биш нийгмийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахыг чухалчлах хэрэгтэй гэлээ.

Найруулагч: ....
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл