solongonews
Галбадрахын Хишигсайхан алт авлаа
2017-10-30 10:16
Монгол улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан Хи-Аньд болсон Олон улсын марафон тэмцээнээс алт авлаа.

Монгол улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан

        Хятад улсын Спортын холбоо, Шаньши мужийн спортын товчоо, Ши-Ань хотын захиргаанаас санаачлан, Шаньши мужийн спортын холбоо, Ши-Ань хотын спортын товчоо, Ши-Ань хотын Чюйжян шинэ дүүргийн захиргаа, Ши-Ань хотын Аялал жуулчлалын хөгжлийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Ши-Ань хотын Олон улсын марафон гүйлтийн тэмцээн - 2017” 10 дугаар сарын 28-ны өдөр Ши-Ань хотын Би Гүй хүрээлэнд болсон байна.

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 42177 тамирчин оролцсон бол 42,195 км-ийн эмэгтэй багийн тэмцээнд Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан “2:37:10” амжилтаараа тэргүүлж, Кени улсын тамирчин Priscila Chepatiy KIPRUTO /2:40:40/ болон Sarah Jerop LAGAT /2:41:02/ тус тус хоёр, гуравдугаар байранд шалгарсан байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Соху агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл