solongonews
Ли Чян Дэлхийн эдийн засгийн форумын дарга Клаус Швабтай уулзав
2023-06-26 21:50
Ли Чян Дэлхийн эдийн засгийн форумын дарга Клаус Швабтай уулзлаа.

  Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 6 дугаар сарын 26-ны өдөр Тяньжинь хотод Дэлхийн эдийн засгийн форумын дарга Клаус Швабтай уулзав.

Ли Чян:

- Дэлхийн эдийн засаг даяаршсан хөгжлийн үйл явцыг туулж, аль хэдийн салшгүй уялдаа холбоотой болсон. Улс орнууд хоорондоо хамтран ажиллаж, давуу талаараа харилцан нөхөх нь үйлдвэрлэх хүчний хөгжлийн бодит хэрэгцээ шаардлага, түүнчлэн эргэлт буцалтгүй түүхийн урсгал юм. Улс орнууд ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэн, буруу таамаглалыг багасгаж, харилцан ашигтай хамтдаа хожихыг баримталж, ашиг тусын уялдаагаа эрчимжүүлж, гар нийлэн хамтын сорилтыг ялан давж, илүү сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулах ёстой. Хятад улс энх тайван хөгжлийн замыг гуйвшгүй баримтлан, өндөр түвшинд нээлттэй байлгахаа өргөтгөж, талуудтай хамтдаа хичээн чармайж нээлттэй дэлхийн эдийн засгийг үргэлжлүүлэн бүтээн байгуулж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулахад бэлэн байна  гэж хэллээ.

Клаус Шваб:

- Дэлхийн эдийн засгийн форум Хятадын талтай түншийн харилцаагаа гүнзгийрүүлэн, талуудтай харилцаа холбоогоо эрчимжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн сорилтын эсрэг хамтдаа тэмцэж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулахад бэлэн байна гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл