Энэ сарын 17-нд болсон Хэвлэлийн бага хурал дээр Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны Албаны ажилтан хэлэхдээ, өнөөдрийн байдлаар Хятадын эх газраас амьсгалын зам, халдвар, хүнд өвчтөнийг аврах, туслах 32 мянган мэргэжлийн эмчийг Хүбэй мужийн Үханьд илгээгээд байгаа бөгөөд сувилагчдын тоог тасралтгүй нэмэгдүүлж байна.
Үханьд хүнд өвчтөн олон байгаа нөхцөл байдалд чиглүүлж, хүнд өвчтөнийг аврах, туслах мэргэжлийн 11 мянган хүн буюу бүх Хятадын тус мэргэжлийн 10 хувийг илгээгээд байна. Өдгөө халдварыг эмчлэх 6 дахь удаагийн төслийг хэрэгжүүлж, Хятадын аврах эмчлэх ажлыг удирдаж буй бөгөөд аврах эмчлэх түвшин тасралтгүй дээшилж байна.
Үүнээс гадна дэлхийн 22 орны аврах туслах онцгой баг, P3 хөдөлгөөнт 3 лаборатори, мэргэжлийн шинжилгээний хүмүүс Хүбэй муж, Үхань хотод ажиллаж байна.
