solongonews
Хүрээ хошууны уламжлалт монгол анагаах ухаантай танилцъя
2019-07-02 16:03
Хүрээ хошууны уламжлалт монгол анагаах ухаантай танилцъя

     Хүрээ хошууны Монгол эмнэлгийн уламжлалт анагаах ухааны тэнхим 50 гаруй ортой ч бага үдийн 11:00 цаг гэхэд бүгд дүүрсэн байв. Тэнхимийн буланд Баолүн захирал өвчтөнд цус ханах эмчилгээ хийнэ. Баолүн өвчтөний духыг тусгай хутгаар зөөлөн ханах бөгөөд цус нь саванд дусална. "Энэ үнэхээр хачирхалтай юм. Эмчилгээний шинж тэмдэг нь юу вэ" гэж бид эргэлзээ дүүрэн нүдээр харж байлаа.

Хүрээ хошууны Монгол эмнэлгийн орлогч захирал Залгаа:

- Цус ханах нь монгол анагаах ухааны уламжлалт эмчилгээ бөгөөд цусны даралт ихсэх, бусад өвчнийг үр дүнтэй эмчлэх боломжит арга юм. Эмнэлэг нь уламжлалт анагаах ухаан, цусны даралт бууруулах, төөнөх зэрэг 70 гаруй төрлийн уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй. Манайх энгийн, хямд, ид шидэт эмчилгээгээрээ олон өвчтөнийг татаж байна. Бид өвчтөнд монгол анагаах ухааны эмчилгээг урт хугацааны туршид үзүүлж байна. Одоо цагт уламжлалт эмчилгээндээ жил бүр 10 мянгаас дээш өвчтөнийг хүлээн авдаг гэж ярьлаа.

Хүрээ хошууны Монгол анагаах ухааны соёл урт удаан жилийн түүхтэй. 20-р зууны эхээр Буян барилдлагат сүм Өвөр Монголын анхны Монгол анагаах ухааны сургуулийг үүсгэн байгуулсан. Улмаар 1947 онд Хүрээ хошуунд Монгол анагаах ухааны нийгэмлэгийг байгуулж, Өршөөлийн ариун сүмд хоёр жилийн сургалттай анагаахын сургуулийг байгуулав. 1957 онд Хүрээ хошуу анх удаа монгол эмийн үйлдвэр байгуулсан.

Улсын анхны монгол эмийн үйлдвэр - Өвөр Монголын Хүрээ хошууны Монгол эмийн ХХК нь автоматаар савлах үйлдвэрлэлийн шугамын цехтэй. Энэ нь хоёр сүм, нэг чулуун тээрэм, хоёр илжигтэй байсан үйлдвэрээс үүсэлтэй гэж төсөөлөхөд нэн бэрх. 62 жил ажилласны дараа тус компани 104 эмийн зөвшөөрөлтэй бичиг баримтаар 15 нэр төрлийн монгол эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Монгол эмийн үйлдвэрлэгчдийн хамгийн томд тооцогдож байгаа юм.

Бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ нь бүх улсыг хамардаг бөгөөд 2018 онд орлого нь 185 сая юаньд хүрч, 27.3 сая юаний татвар төлсөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл