Энэ оны 5-р сарын эцсийн байдлаар Хятадын хувийн аж ахуйн нэгжийи нийт тоо 180.45 саяд хүрч, 2019 онд бүх бизнесийн байгууллагын 95.5 хувиас 96.4 хувь болж нэмэгдэсэн байна. Үүнд 55.177 сая хувийн аж ахуйн нэгж, 125.273 сая хувь аж ахуйн арилжааны айл өрх байна.
Өндөр технологийн аж үйлдвэрийн хувийн аж ауйн нэгжийн эзлэх хувь тасралтгүй нэмэгдсээр байна. Үйлдвэр хангамжийн талаас нь авч үзвэл, улс орны анхаарал хандуулдаг үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаа, техникийн үйлчилгээ болон бусад өндөр технологийн салбарын хувьд хувийн аж ауйн нэгжийн тоо 2019 онд 95,9 хувь, 91,9 хувиас энэ оны 5-р сард 96,1 хувь, 94,4 хувиар өссөн байна.
Төрийн үйлчилгээтэй холбоотой хувийн аж ауйн нэгжийн хөгжил сайжирч байна. 2019 онтой харьцуулахад энэ оны 5-р сард цахилгаан, дулаан, хийн болон усны үйлдвэрлэл, хангамжийн хэмжээ 66.4 хувиас 67.1 хувиар өсч, зам тээвэр, хадгалалт, шуудангийн үйлчилгээний эзлэх хувь 95.89 хувиас 97.2 хувь хүртэл өссөн байна.
