solongonews
Азид экспортлох Хятадын бүтээгдэхүүн нэмэгдэнэ
2016-02-24 16:41
Өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэв.

Азийн хөгжлийн банкнаас сүүлийн өдрүүдэд нийтэлсэн “2015 оны Азийн эдийн засгийн интеграцийн тайлан”-д Хятад улсын Азид экспортолсон өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн 2000 онд 9.4 хувь байсан бол 2014 он гэхэд 43.7 хувь болон дээшилж, Азидаа тэргүүн эгнээнд жагссан байна. Өндөр хурдны төмөр зам, цөмийн эрчим хүч, сансрын хиймэл дагуул зэрэг Хятадын өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүнүүд Азийн улс орнуудын таашаалд хүрдэг. Энэ нь Хятадын өндөр зэрэглэлийн технологийн салбар олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөж байгааг харуулж байгаа юм. Улмаар Хятадын өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний олон улс дахь нөлөө тусгал өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэв

Азийн хөгжлийн банкны тайланд дурдсанаар 2014 онд Хятад улс Азийн өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний экспортын гол хүч болсон. Түүнчлэн Японы экспортын хэмжээ 2000 онд 25.5 хувь байсан бол 2014 он гэхэд 7.7 хувиар буурч, Солонгос улсаас 9.4 хувиар хоцорсон байна. Мөн 2014 онд Тайланд улсын доод зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ Хятадын экспортын хэмжээний 28 хувийг эзэлж, 2000 онд 41 хувийг эзэлсэн байна.

Эх сурвалжаас үзэхэд Азийн хөгжлийн банк Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын өгөгдөлд суурилан 2000, 2014 онуудыг голлон онцолж Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Индонез, Малайз, Филиппин, Тайланд болон Азийн бусад улс орнуудын хооронд харьцуулалт хийж доорх дүгнэлтийг гаргасан байна.

Тус тайланд дурдсан бүтээгдэхүүн бол үйлдвэрлэн боловсруулсан бүтээгдэхүүн болно. Олон улсын стратегийн дагуу аж үйлдвэрийн ангиллыг өндөр, дунд, дунд доод, доод зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн зэрэг дөрвөн зэрэглэлд хуваасан байна. Үүнд, өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүнд сансрын, албан тасалгааны, харилцаа холбооны тоног төхөөрөмж, эмнэлгийн болон нарийн багаж хэрэгсэл зэрэг хамрагддаг.

Энэхүү өгөгдөл Японы холбогдох байгууллагын судалгааны өгөгдөлтэй ижилхэн байв. Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын хилийн чанад дахь судалгааны газрын Хилийн чанад дахь судалгааны төлөвлөлтийн хэлтсийн дарга Рү Сүнюн сэтгүүлчид хэлэхдээ:

- Аж үйлдвэрийн хувьд, ялангуяа өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд авч хэлбэл холбогдох сэлбэгүүдийн аж үйлдвэрийг нэгтгэн цуглуулах нь хамгийн чухал. Хятадын сэлбэгүүдийн аж үйлдвэрийн нэгдэл нь өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүнд асар том ач холбогдолтой. Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Японы аж ахуйн нэгжид хийсэн судалгааны дүнд Ази болон Номхон далайн бүс нутгуудын 20 улс орны дотор Хятадын Японд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тухайн орон нутгийн сэлбэгийн нийлүүлэлтийн хэмжээ 64.7 хувьд хүрсэн.

БНХАУ-аас Малайз Улсад суугаа Элчин Сайдын Яамны эдийн засаг, худалдааны зөвлөх газрын мэдээлснээр, 2015 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл Хятадаас Малайзад экспортолсон сансрын тоног төхөөрөмж, мөн сэлбэг, эмнэлгийн бүтээгдэхүүн, цөмийн реактор /Nuclear Reactor/ зэрэг өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2014 оны мөн үеийнхээсээ дээшилсэн байна.

Бүтээгдэхүүний чанар хэрэглэгчдийн таашаалд хүрнэ

Индонезийн Шинжлэх ухааны академийн ахлах судлаач Ү Яньли сэтгүүлчид хандан:

- Хятадын маш олон өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн Индонезийн зах зээлд олон жил худалдаалагдаж буйн дээр Индонезийн өргөн олон хэрэглэгчдийн таашаалд ихээхэн хүрч байна. Ялангуяа цахилгаан эрчим хүч, цахим бүтээгдэхүүн, харилцаа холбооны бүтээгдэхүүн, хурдны төмөр замын технологи зэрэг нь Индонезийн хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа юм. Хятадын компани Индонези улсын хурдны төмөр замын төслийн тендер шалгаруулалтад ялсан нь Хятад улсын энэ салбарын өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн, мөн технологийн стандарт Индонезид хүрснийг харуулж байна. Түүнчлэн Индонезийн хамтын ажиллагааны талынхан тусгай мэргэжилтэн томилж, Хятадын хурдны төмөр замын технологит суралцуулна гэдгээ илэрхийлэв. Энэ нь Индонезийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад тустай төдийгүй хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад эерэг нөлөөтэй.

 Тайландад Beidou навигацийн хиймэл дагуулын систем томоохон орон зай эзэлж байдаг. 2011 онд Ү Ханы Гуан Гү Бэй Дөү хөрөнгө оруулалтын групп ХХК /Ү Ханы Optics Valley Bei Dou Holding Group Co, Ltd/ болон Тайландын Шинжлэх ухаан, технологийн яамны Геологийн орон зайн технологийн товчоо цуврал хамтын ажиллагаа өрнүүлснээс хойш Тайланд Beidou навигацийн хиймэл дагуулын системийн анхны хилийн чанад дахь хэрэглэгч болсон байна. 2014 оны 6 дугаар сарын 20-нд Тайландын анхны хэсэг Beidou навигацийн хиймэл дагуулын системийн суурь хөрсийг сайжруулах станц байгуулагдан ашиглалтад оржээ. Мөн хожим нь Тайланд улс 220 Beidou навигацийн хиймэл дагуулын системийн суурь хөрсийг сайжруулах станц байгуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн бүх АСЕАН-ыг хамарсан Beidou навигацийн хиймэл дагуулын суурь хөрсийг сайжруулах систем байгуулахаар төлөвлөж байна.

Ү Ханы Гуан Гү Бэй Дөү хөрөнгө оруулалтын групп ХХК-ний ТУЗ-ийн дарга Лю Жюньи:

- Тус системийг ашиглалтад ормогц оновчтой орон зайн байршлын мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн Beidouсистем Тайландын газрын тос, цахилгаан эрчим хүч, хурдны төмөр зам, далайн зам тээвэр зэрэг салбарын сурталчилгаанд иж бүрэн дэд бүтцийн үйлчилгээгээр хангаж, Тайландын хиймэл дагуулын навигацийн технологийн цар хүрээг иж бүрэн өргөжүүлнэ гэж хэллээ.

Зүүн өмнөд Азийн бүс нутгуудаар Хятадын нэрт брэнд Хуа Вэй нэр нөлөөгөөрөө /HUAWEI/ тэргүүн эгнээнд жагсдаг. Сэтгүүлч Хуа Вэй технологийн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас /HUAWEI TECHNOLOGIES CO., LTD./ мэдээлэв. Хуа Вэй нь 1997 оноос эхлэн Зүүн өмнөд Азийн орнуудаар үйл ажиллагаа эхлүүлж, Зүүн өмнөд Азийн гол чухал харилцаа холбооны компаниудтай стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, 65 харилцаа холбооны компани Хуа Вэй компаний шийдвэрлэх хөтөлбөрийг ашиглаж байлаа. 2011 онд Хуа Вэй аж ахуйн нэгж бизнесийн үйлчилгээ ба терминаль үйлчилгээгээ Зүүн өмнөд Азид эхлүүлж, уг бүс нутгийн аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлсэн байна.

Шинийг бий болгох нь Хятадын ирээдүйн хөгжлийн хөдөлгүүр болно

Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Жуан Жюйжүн сэтгүүлчид хэлэхдээ:

- Хятад улс дэлхийн зэрэглэлийн хурдны төмөр зам, нисэгчгүй аппарат, ухаалаг гар утас, цөмийн эрчим хүчний станц зэрэг технологийг хөгжүүлэх тал дээр томоохон амжилтад хүрсэн. Хятадын шинэ эрчим хүчний технологи олон улсын тавцанд тодорхой нөлөөүзүүлж байна. Удирдлагатай сансрын нислэг, сарны хайгуулын төсөл, гүнд шумбагч онгоц, суперкомпьютер, Beidou навигацийн хиймэл дагуул зэрэг стратегийн өндөр технологийн салбарт Хятад улс томоохон амжилт олсон юм гэж ярьлаа.

Индонезийн Статистикийн төв товчооны өгөгдлөөс харахад 2015 оны нэгдүгээр сараас 10 дугаар сар хүртэл Хятадаас Индонезид импортолсон хэмжээ 2014 оны мөн үеийнхээсээ 64.39 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, Хятадын өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь гол шалтгаан болж байлаа. Ү Яньли сэтгүүлчид өгсөн ярилцлагада:

- Хятадын өндөр зэрэглэлийн технологи Индонезийн хэрэглэгчдийн таашаалд ихээхэн хүрч байгаагийн гол шалтгаан бол Хятадын бүтээгдэхүүний чанар сайжрахын зэрэгцээ үнэ ханш нь боломжийн байгаа юм. Төсөөлснөөр ирээдүйд эдийн засаг, нийгмийн хөгжлийн дагуу Индонез Хятадын өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүнийг импортлох хэмжээ тасралтгүй дээшлэх хандлагатай байгаа юм. Хятадын өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүн өдөр ирэх тусам олон улсад зөвшөөрөгдөж байна. Энэ бол Хятад улсын хувьд аз тохиол, мөн өрсөлдөөн байж таарна гэж хэллээ.

Сингапурын Их Сургуулийн профессор Гү Чинян сэтгүүлчид хандан:

- Технологийн шинэчлэл, менежментийн болон системийн шинэтгэл нь Хятадын ирээдүйн хөгжлийн чухал хөдөлгүүр хүч юм. “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Хятадын инновацийг нэмэгдүүлэх хүч дээшилжээ. Энэ нь аж үйлдвэрийн хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлсэн байна. Ирээдүйд Хятад улс энэ талын чармайлтаа улам дээшлүүлэх болно. Хятад улсын өмнөхөсөлт нь ихэвчлэн бүс нутгийн Засгийн газрын идэвхжилд түшиглэж байсан бол ирээдүйд мөн бүх шатны засгийн газрын идэвхжлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгж зах зээлд гол хүч болохыг дэмжинэ гэж ярьлаа.

Зохиогч: ШИ ЛАЙВАН, ЛЮ ЖЮНЬГҮӨ
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл