Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд Бээжинд видео хэлбэрээр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Давосын хөтөлбөрийн яриа уулзалтад үг хэллээ. тэрээр цохон тэмдэглэхдээ, өдгөө цар тахал хараахан дуусаагүй байна. цар тахалтай тэмцэх ажил үргэлжилж байна. гэвч хүйтэн өвөл урьхан хаврын алхааг хориглож чадахгүй гэдэгт бид итгэл дүүрэн байна гэжээ. түүний хэлсэн үг Хятадын төсөл, Хятадын үйл ажиллагааг харуулж байгаа юм. түүний хэлсэн үгнээс түүвэрлэн хүргэж байна.
Дэлхийн асуудал ээдрээтэй болохоор түүнийг зохицуулахад олон талт үзлийг хамгаалан хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах хэрэгтэй.
Нээлттэй багтаамжтай байж, түгжээтэй бусдыг гадуурхсан байж болохгүй
Олон талт үзлийн гол санаа нь олон улсын үйл хэргийг бүгдээрээ зөвшилцөн шийдэж, дэлхийн ирээдүйн хувь заяаг хамтаар эзэмдэх явдал юм.
Олон улсад жижиг бүлэглэл байгуулж, хүйтэн дайны сэтгэхгүй гаргаж, гадуурхаж, заналхийлж, айлган сүрдүүлж, юм л болбол салж сарних, хангамжийг таслах, хориг тавих, харилцан зориудаар тусгаарлах зэрэг нь дэлхийг хагалж сөргөлдүүлэх болно.
Олон улсын хуулиар үндэс болгож, дарангуйлагч болохгүй байх
Хятадын эртний үгэнд засахад хууль хэрэгтэй хэмээх үг байдаг. Олон орны харилцааг дүрмээр зохицуулж, хүчирхэг нь буурайгаа дарамтлахыг эсэргүүцэж, хэн хүчтэй нь эзэрхэхийг эсэргүүцнэ.
Зөвшилцөн хамтран ажиллаж, сөргөлдөхгүй байх
Өнөөгийн дэлхийд сөргөлдөх нь гарах замгүй, халуун хүйтэн дайн, худалдааны болон шинжлэх ухаан технологийн дайн аль аль нь эцэстээ олон орны ашиг сонирхлыг хохироож ард түмний аз жаргалыг хохироох болно.
Цаг үетэй зэрэг урагшлах хэрэгтэй , сэтгэл ханаж зогсонги байдалд орж болохгүй
21-р зууны олон талт үзэл бол шинэчлэлийг санаачилж, ирээдүйд хандаж, олон талт үзлийн гол үнэ цэнэ болон үндсэн зарчмыг баримталж, дэлхийн байдалд үндэслэж, дэлхийн чанартай сорилтын шаардлагын дагуу өргөн хүрээнд зөвшилцөх ёстой.
Хятадын үйл ажиллагаа
Хятад улс олон улсын хижгийн эсрэг хамтын ажиллагаанд үргэлжлэн оролцоно.
Хятад улс харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлттэй стратеги хэрэгжүүлнэ.
Хятад улс тогтвортой хөгжлийг цаашид ахиулна
Хятад улс шинжлэх ухааны инновацийг цаашид ахиулна
Хятад улс шинэ хэлбэрийн олон улсын харилцааг цаашид ахиулна
