Амжилттай хүмүүсийн өглөө бүр хийдэг зүйлс
2015-12-28 18:21
Өглөө бүр бид ажил хичээлдээ явахын өмнө хэд хэдэн зүйл хийдэг. Харамсалтай нь бид өглөөний тэр хугацааг зөв ашигладаггүй байдгаас гадна бие организмаа бүрэн сэргээлгүйгээр гараад явдаг. Тэгвэл амжилттай эрүүл эрч хүчтэй хүмүүс өглөөг хэрхэн угтдаг вэ?

1. Өглөө эрт гэгч нь босдог
Өглөө дуг нойрондрр автаад гэртээ баймаар байдаг ч эрт босох хэрэгтэй. Өглөө босдог цагаасаа 30 минутын өмнө босоод үзээрэй.
2. Нибэгтэй халуун ус уудаг
Өглөөний хоолны өмнө нэг аяга нимбэгтэй халуун ус уух дүрмийг мөрдөөрэй. Ингэснээр таны эрүүл мэнд, дархлааны системд гайхалтай сайнаар нөлөөлөх болно. Бие организм ч сайхан сэргэж эхлэнэ.
3. Бага зэргийн дасгал хөдөлгөөн
Хэвтэж хэвтэж босох үед биеийн булчингууд их ядарсан байдаг. Түүний чилээг гаргаж 1 минут дасгал хийхийг зөвлөж байна.
4. Өглөөний цай заавалчгүй уух хэрэгтэй
Өглөөний цай ууж сураагүй хүмүүс маш их байдаг. Өглөөний цайгаа ууж гарахгүй бол тэр өдөржингөө бие сульдаж, толгой өвддөг. Мөн жимс, ногооны салат цаг гарвал хийж идэж байгаарай.
5. Сэтгэл санаа өөдрөг болгох дуу сонсох
Өглөөний мэдээ үзэж бухимдахын оронд хамгийн дуртай дуугаа сонссон нь хамаагүй дээр байдаг.
6. Өдрийн цайгаа бэлдэж амжих
Өдрийн цайгаа цайны газарт идэхийн оронд өөрөө бэлдээд гарвал их зүгээр. Мөнгө үрэгдэхгүй, сэтгэл санаа амар байдаг. Гэрийн хоол гадуурх хоолноос маш их ялгаатай.
7. Өглөөний цэвэр агаарыг амьсгал
Өглөө босонгуутаа уушгаа баярлуулж тагтан дээрээ өглөөний цэвэр агаарыг амьсгалаарай. Амарсан тархи сэргэж сайхан сэтгэгдэл үлдээх болно.
8. Төлөвлөгөө гарга
Өчигдөр орой нь өдрийн төлөвлөгөөгөө гаргаагүй бол өглөө нь цэгцтэй гэгч нь төлөвлөгөөгөө гаргаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
