solongonews
2022 оны экологи байгаль орчныг хамгаалах ажлыг танилцуулжээ
2022-01-10 10:40
2022 оны экологи байгаль орчныг хамгаалах ажлыг танилцуулжээ.

2022 оны Хятадын Экологи,байгаль орчныг хамгаалах ажлын хурал сүүлийн өдрүүдэд болсон байна. Экологи, байгаль орчныг хамгаалах яам Хятадын экологи, байгаль орчныг хамгаалахад чиглүүлэх 2022 оны зургаан үндсэн ажлын талаар танилцуулсан бөгөөд үүнд “ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийг тууштай дэмжих” ажлыг хамгийн тэргүүнд тавих болно гэжээ.

Хурлын үер ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих зорилгоор Экологи, байгаль орчны яамнаас бохирдол ялгаварлах үйлдвэрүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний менежментийн норматив баримт бичгийг судлан боловсруулж, хяналт шалгалтыг чангатгах болно. Ногоон хөгжлийн бүс нутгийг бий болгох үндэсний томоохон стратегид анхаарлаа хандуулна. Бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг бууруулах зохицуулалтыг ахиулж, нүүрстөрөгчийн ялгаварлалтын эрхийн арилжааны үндэсний зах зээлийн хоёр дахь гүйцэтгэлийн мөчлөгийн менежментийг сайн хийж, нүүрстөрөгчийн ялгаварлалтын мэдээллийн урт хугацааны механизмыг сайжруулж, туршилтын ажлыг гүнзгийрүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон нүүрстөрөгч багатай хотууд, уур амьсгалын өөрчлөлтөд бүтээлчээр оролцоно.

Бохирдлыг буруулах ажлыг гүнзгийрүүлэн эрчимжүүлнэ. “Цэлмэг тэнгэр, хөхөмдөг ус, цэвэр газар нутаг”-аа хамгаалахын төлөө үргэлжлүүлэн тэмцэх бөгөөд PM2.5, озоны бохирдолтой зэрэгт хяналт тавих ажлыг ч зэрэгт нь хийнэ. 2022 он хүртэлх хот суурингийн бохир усыг засан сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Хөх мөрний сав газрын усны экологийн үнэлгээний арга, түүнийг хэрэгжүүлэх дүрмийг нэвтрүүлнэ. Газар тариалангийн талбайн хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын ажлыг эрчимжүүлж, барилгын газрын хөрсний бохирдлын эрсдэлд хатуу хяналт тавих, хөрсний бохирдлын эх үүсвэртэй тэмцэх төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэх мэт ажлыг 2022 онд түлхүү хийх болно гэж Экологи байгаль орчны яам мэдэгдсэн байна.

Экологийн хамгаалалтад тавих хяналтыг чангатгах тал дээр Экологи байгаль орчны яамнаас байгаль орчныг хамгаалахад хохирол учруулахад тавих хяналтын механизмыг бий болгож, боловсронгуй болгоно. Үндэсний байгалийн нөөц газрын хамгаалалтын үр ашгийн үнэлгээг зохион байгуулж, “Ногоон бамбай” дархан цаазат газарт тавих хяналтыг үргэлжлүүлэн чангатгана. Экологи, байгаль орчныг хамгаалах хяналт, хууль сахиулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ахисаар байна. Агаарын чанарыг сайжруулах хяналт, тусламжийг хэрэгжүүлэхийн тулд гол бүс нутаг, үйлдвэр, салбаруудад анхаарлаа хандуулах шаардлагатай. БОНБҮ болон ялгаралтын зөвшөөрлийн хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хортой хог хаягдал, гол бохирдуулагч бодис ялгаварлах байгууллага нэгжийн автомат хяналтын мэдээллийг хуурамчаар үйлдэж, байгаль орчинд хохирол учруулах гэмт хэрэгтэй тэмцэх тусгай арга хэмжээг үргэлжлүүлнэ. Эрсдэл ихтэй газруудад анхаарлаа хандуулж, байгаль орчинд учруулах эрсдэлийн судалгааг ахиулна. Байгаль орчны онцгой байдлыг аргацаах ажлын үүргийг бэхжүүлж, онцгой байдлын зохион байгуулалт, командын тогтолцоог сайжруулна.

Түүнчлэн Экологи байгаль орчны яамнаас цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, орчин үеийн байгаль орчны удирдлагын тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зохицуулалтыг хийнэ гэжээ.

Мөн хурлаар "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нүүрстөрөгчийн ялгаварлалтыг бууруулах, бохирдлыг бууруулах хамтын ажиллагааг ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулах стратегийн чиглэл рүү орсныг онцлон тэмдэглэв. Мөн экологийн орчны чанарыг тоон өөрчлөлтөөс чанарын өөрчлөлт рүү сайжруулахыг хэрэгжүүлэх чухал үе шат хүрээд ирснийг санал болгосон байна. Иймийн тулд бид бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг бууруулах ажлыг хамтад нь эрчимжүүлж, экологийн орчны чанарыг сайжруулах ажлыг гол зүйл болгон хийж, бохирдлыг нарийн хянах, бохирдлыг шинжлэх ухаанчаар хянах, хууль тогтоомжид үндэслэх шаардлагын дагуу ажиллах ёстой байна. Бохирдлын хяналтыг ажлын бодлого болгон, бохирдлын хяналт, экологийн хамгаалалт, байгаль орчныг хамгаалах ажлыг уялдуулан зохицуулж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, экологийн орчны чанарыг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх ёстой гэж Хятадын Экологи байгаль орчны яам онцолсон байлаа. 
 

Зохиогч: ШЯН ЖЯ-ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл